Сэдэв №5 Стратегийн сонголт ба төлөвлөлт

  СЭДЭВ№5

1.  Сэдвийн нэр: Стратегийн сонголт ба төлөвлөлт

 

2.  Хичээлийн зорилго: Сэдвийн хүрээнд байгууллагыг ирээдүйн хөгжилд хүргэхүйц  стратегийг сонгох, стратегийг төлөвлөх үйл явцын талаар мэдлэг олгоно.

3. Сэдвийн зохион байгуулалт: Бүгд 14 цаг. Лекц 2 цаг, семинар 2 цаг, дадлага 4 цаг, оюутны бие даасан ажил 6 цаг,

4. Сэдвийн агуулга:

  • Стратегийн төлөвлөлтийг хийх хэрэгцээ, шаардлага
  • Стратеги төлөвлөлтийн түвшин, стратегийн төлөвлөлтийн загвар
  • Стратегий төлөвлөлтийн үйл явц
  • Стратегийн сонголт, сонголтын матрицууд

5. Семинар ярилцлагын сэдэв:

  • Стратегийн төлөвлөлтийн үйл явц
  • Стратегийн хувилбар боловсруулах
  • Стратегийн сонголт хийх аргууд

6.  Дадлага, дасгалын сэдэв:

  • Стратегийн хувилбар тодорхойлох-кейс, ажлын хуудас
  • Төсвийн байгууллагын бүтээгдэхүүн тодорхойлох-ажлын хуудас
  • Байгууллагын бүтээгдэхүүнийг орон нутаг, салбарын бүтээгдэхүүнтэй уялдуулах-ажлын хуудас
  • Бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийг сонгох-шалгуур үзүүлэлтийн матриц
  • Үйл ажиллагааны төлөвлөгөөний загвар-ажлын хуудас

7.  Оюутны бие даасан ажил: Нутгийн захиргааны байгууллага сум, дүүргийн тамгын газрын стратегийн төлөвлөгөөг судлах /стратегийн сонголт, стратегийн зорилго, зориолт, бүтээгдэхүүн тодорхойлолт, шалгуур үзүүлэлт зэрэг/

8.  Хяналтын хэлбэр: Тухайн өгөгдсөн сэдвээр ярилцлагад бэлтгэсэн байдлыг үнэлэхдээ оюутан сонсогчидын эзэмшсэн мэдлэг, уншиж судлаж, тэмдгэлгээ хийсэн байдал, агуулгын чанарыг үндэслэн асуулт, ярилцлагын хэлбэрээр, мөн бие дааж гүйцэтгэсэн ажлын чанар шинжлэх ухааны үндэслэл, хугацаа зэргийг харгалзан дүгнэнэ.

9.  Сэдвээр ашиглах матөриал:

А. Үндсэн:

1)    Д.Доржжав "Удирдахуйд суралцах нь" УБ; 2002

2)    Д Лхаашид, Р Бадралмаа "Стратегийн удирдлага" УБ; 1996

3)    Д Лхаашид, Р Бадралмаа "Стратегийн удирдахуйн үйл ажиллагаа" УБ; 2001

4)    Б.Мөнхжаргал, Б. Амаржаргал  "Менежмент" УБ; 2008

5)    Д.Нарандэлгэр, Б.Хөхөөжаргал "Байгууллагын төлөвлөлт" УБ; 2005

6)    УСУ "Төсвийн байгууллагын стратегийн удирдлга"УБ; 2005

7)    Хүрээ ТХТД Сургууль "Стратегийн удирдлага" УБ; 2008

8)    Я.Шуурав, Д.Ганбаатар  "Стратегийн удирдлага" УБ; 2002

      Б.Нэмэлт:

1)    Н.Цэнд, Я. Шуурав "Менежмент УБ; 2000

2)    Шпаргалка студенту "Стратегический менеждмент"  М; 2005г

3)    Linda Pinson, Jerry jinnert "Anatomy of a buzniness plan" stef by stef guide to starting smart building the business & securing your comands future. 1999

4)    Thomas L, Wheelen J & David Hungev "Strategic managmentand bizness policy: entering 21-st century globol society" Sixth edition. Addison- Wesley Longman I nc (1991; 1998)

В. Бусад:

1)  www.moh.mn; www.esd.mn

2)  en. wiktionarg.org /wiki/ strategy

3)  en. wikipedia.org /wiki/ strategy

4)  en. wikipedia.org /wiki/  military-strategy

5)  en. wikipedia.org /wiki/ strategy-pettern

10.  Явцын дундын тодотгол:

............................................................................................................................................

.............................................................................................................................................

.............................................................................................................................................

...................................................................................................................................

 

"Стратегийн удирдлага" лекцийн хичээлийн төлөвлөгөө

Сэдэв №5. Стратегийн сонголт ба төлөвлөлт

Хичээл1.Стратегийн сонголт ба төлөвлөлтийн хэрэгцээ шаардлага, загвар

Хичээлийн хэлбэр: Мэдээлэл дамжуулах, харилцан ярилцах

Боловсруулах асуудал, агуулга:      

  • Стратегийн төлөвлөлтийг хийх хэрэгцээ, шаардлага
  • Стратеги төлөвлөлтийн түвшин, стратегийн төлөвлөлтийн загвар
  • Стратегийн төлөвлөлтийн үйл явц
  • Стратегийн сонголт, сонголтын матрицууд

Хугацаа: 90 минут

Хичээлийн зорилго:  Оюутанд стратегийн сонголт, төлөвлөлтийн хэрэгцээ шаардлага, төлөвлөлтийн түвшин, загвар, төлөвлөлтийн арга, хувилбар боловсруулах, сонголт хийх талаарх онолын мэдлэг олгох, олж авсан мэдлэгийг бие даан судлах арга ажиллагаанд чиглүүлэх

Зорилт:

  • Стратегийн төлөвлөлт, сонголтын талаарх оюутны мэдлэгт тандалт хийж шинэ мэдлэг олж авах сэдэл төрүүлэх
  • Оюутны ерөнхий ойлголтыг онолын зөв мэдлэгт чиглүүлэх
  • Стратегийн сонголт ба төлөвлөлтийн харилцан хамаарал, ач холбогдлыг тайлбарлах

Хичээлийн арга зүй:

1.  Оршил хэсэг:

-     Хичээлийн зорилго, зорилт, зохион байгуулалтын бүтцийг танилцуулах

2.  Үндсэн хэсэг:

-     Үндсэн ойлголтын талаар оюутнуудтай харилцан ярилцах

-     Шинжлэх ухааны нэр томъёо, үндсэн ухагдахуунуудыг тайлбарлах

-     Стратегийн төлөвлөлт ба сонголтын мөн чанар, ач холбогдолыг тайлбарлах

3.  Дүгнэлт хэсэг:

-     Үндсэн агуулгыг ерөнхийлөн дүгнэж тайлбарлах

-     Семинарын болон дадлагын хичээлийн сэдэв, агуулгыг танилцуулж, гүйцэтгэх аргачлалыг тайлбарлах, ашиглах материалыг танилцуулах

Хичээлийн хэрэглэгдэхүүн:

  • Анги танхим, тараах материал
  • Самбар, шохой
  • Техник хэрэгсэл /Компьютер, проектор, самбар, слайд/

Хичээлийн задаргаа:

Хэсэг

Боловсруулах асуудал

Хугацаа

Тайлбар

Эхлэл

  • Ирц бүртгэх
  • Оршил хэсгийг танилцуулах

5 минут

Ангийг хичээлд бэлдэх

Үндсэн

  • Хичээлийн сэдвийн талаарх оюутны мэдлэгийн тандалт хийх
  • Шинжлэх ухааны нэр томъёо, үндсэн ухагдахуунуудыг тайлбарлах
  • Стратегийн сонголт ба төлөвлөлтийн онолын мэдлэгийг практикт хэрэглэх онцлогийг тайлбарлах

75 минут

Сургалтын хэрэглэгдэ-хүүн ашиглах

Дүгнэлт

  • Хичээлээ дүгнэх
  • Даалгавар өгөх

10 минут

Мэдээллийн эх сурвалж

 

 Даалгавар:  

1.  Стратегийн хувилбар боловсруулах

2.  Стратегийн сонголт хийх аргуудыг харьцуулах

3.  Стратегийн хувилбар тодорхойлох

4.  Төсвийн байгууллагын бүтээгдэхүүн тодорхойлох

5.  Байгууллагын бүтээгдэхүүнийг орон нутаг, салбарын бүтээгдэхүүнтэй уялдуулах

6.  Бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийг сонгох-шалгуур үзүүлэлтийн матриц

7.  Үйл ажиллагааны төлөвлөгөөний загвар-ажлын хуудас

8.  Нутгийн захиргааны байгууллага сум, дүүргийн тамгын газрын стратегийн төлөвлөгөөг судлах /стратегийн сонголт, стратегийн зорилго, зориолт, бүтээгдэхүүн тодорхойлолт, шалгуур үзүүлэлт зэрэг/

 1.  Стратегийн төлөвлөлт хийх хэрэгцээ, шаардлага

             Байгууллага ирээдүйн үр дүнд хүрэхийн тулд иж бүрэн цогцолбор зорилго /зорилгын систем/ боловсруулж стратегиа тодорхойлдог билээ. Тодорхойлсон стратегийг бүрдүүлэхэд стратегийн удирдлагын үйл явц чухал үүрэгтэй бөгөөд энэхүү үйл явцын үндэс суурь нь стратгийг төлөвлөх явдал юм. Стратегийн удирдлагын төлөлвлөх үйл явц нь байгууллагад стратегийг бүрдүүлэхэд дараахь үүрэг гүйцэтгэнэ. Үүнд: /Тараах материал 5.1.1/

  • Стратеги бүрдүүлэх тухай албан ёсны шийдвэр гаргах
  • Шийдвэрийн хэргжилтийг зохион байгуулах, манлайлах
  • Хэрэгжилтийг хянах
  • Хэрэгжилтийн гүйцэтгэл, үр дүнд үнэлгээ өгөх

Байгууллагын стратеги төлөвлөлтийн мөн чанар нь стратегийн удирдлагын төлөвлөлтийн үйл явцаар тодорхойлогдоно. Стратегийн удирдлагын төлөвлөлт гэдэг нь стратегийг бүрдүүлэх тухай албан ёсны шийдвэр гаргах, түүний хэргжилтийг удирдан зохион байгуулах, хянах, нөлөөлөх, хянах, үнэлэх, дүгнэх үйл ажиллагааны нийлбэр нэгдэл юм. Өөрөөр хэлбэл стратегийн удирдлагын төлөвлөлт нь байгууллагад стратегийг бүрдүүлэх тухай цогцолбор шийдвэр гаргах удирдамж, чиглэл  буюу арга хэрэгслэл болдог. Стратегийн удирдлагын төлөвлөлт нь байгууллагад стратегийг бүрдүүлэхэд дараах чиглэлээр шийдвэр гаргана. Үүнд: /Тараах материал 5.1.2/

  • Байгууллагын нөөцийн хуваарилалтын талаар гаргах шийдвэр. Энэ талаар гаргах шийдвэр нь хүний болон санхүүгийн, материалын, мэдээллийн, технологийн, цаг хугацааны гэх мэт хязгаарлагдмал нөөцүүдийг оновчтой зөв хуваарилах шийдвэр байна.
  • Гадаад орчинд дасан зохицох талаар гаргах шийдвэр. Байгууллагад стратегийг бүрдүүлэхэд гадаад орчны өөрчлөлтийг байгууллагын ирээдүйн үр дүнд зохицуулан мэдэрч шийдвэр гаргана.
  • Дотоот үйл ажиллагааны зохицуулалтын талаар гаргах шийдвэр. Байгууллагын дотоод системүүд тэдгээрийн элементүүдийг интеграцчлахад нөлөөлдөг давуу ба сул талын хүчин зүйлийг харгалзсан шийдвэр байна.
  • Байгууллагын ирээдүйн үр дүнг урьдчлан харах талаар гаргах шийдвэр. Энэ нь байгууллагын шинэчлэлт, өөрчлөлт, өсөлт, хөгжлийн хэтийн төлөв байдлыг урьдчилан төлөгчлөхөд чиглэсэн шийдвэр.

Өөрөөр хэлбэл стратегийн төлөвлөлт нь дараахь дөрвөн чиглэлээр шийдвэр гаргах хэрэгсэл болдог.

Дээрхи чиглэлийн шийдвэрүүдийн үр дүнд стратегийн удирдлагын төлөвлөгөө үүсэх бөгөөд уг төлөвлөгөө нь байгууллагын зорилгын системийг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр болдог.

Стратегийн удирдлагын төлөвлөлт үр дүнтэй болоход нөлөөлөх хүчин зүйлс гэж байна. Үүнд:

 Төлөвлөлтийн иж бүрэн байдал

  • Мэдээлэл /Төлөвлөлтөнд хэрэглэж буй мэдээлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв болон хангалттай хүрэлцэхүйц байх ёстой./
  • Прогнозчлолын аргууд
  • Мэргэжлийн хүмүүс болон байгууллагын бүх шатны менежер /Төлөвлөлтөд мэргэжилтэн ба бүх шатны менежерүүдийг татан оролцуулсанбайх шаардлагатай./

Аливаа байгууллагын үйл ажиллагааны орчин байнга өөрчилөгдөж, шинэчлэгдэх болсонтул байгууллага нь хаана байгаа, юунд, хэрхэн хүрэхийг хүсч байгаа, цаашлбал ахиц дэвшил гаргаж буй эсэхээ тодорхойлох хэрэгтэй болж Байгууллага ирээдүйн үр дүнд хүрэхийн тулд иж бүрэн цогцолбор зорилго /зорилгын систем/ боловсруулж стратегиа тодорхойлдог билээ. Тодорхойлсон стратегийг бүрдүүлэхэд стратегийн удирдлагын үйл явц чухал үүрэгтэй бөгөөд энэхүү үйл явцын үндэс суурь нь стратгийг төлөвлөх явдал юм.

            Дэвшүүлсэн зорилгыг хангах стратеги, түүнийг хэрэгжүүлэхийн тулд авч явуулах үйл ажиллагаа, шаардлагатай нөөцийг тодорхойлох, хувиарлах үйл явцыг стратегийн төлөвлөлт гэнэ.

Стратеги төлөвлөлтийн мөн чанар.

1)  Иж бүрэн, нарийвчилсан, системтэй, үйл ажиллагааны дараалал.

2)  Байгууллагын үйл ажиллагааны урт хугацааны турш чиглүүлэгч хөтөлбөр болдог.

3)  Байгууллагын зорилго болон түүнд хүрэх арга замыг сонгох үйл ажиллагаа.

4)  Удирдлагын бүх шийдвэр чиг үүрэг идэвхшүүлэлт хяналтын үндэс болдог.

Стратеги төлөвлөлт хийх хэрэгцээ, шаардлага.

Доорхи зарчмыг баримтлан стратегийн төлөвлөлтийг хийнэ. Үүнд

  • Багийн үйл ажиллагааг хангах
  • Тодорхой дараалал баримтлах
  • Одоогийн нөхцөл байдлаас ирээдүйг таамаглах
  • Асуудалд цогц байдлаар хангах
  • Хамтын шийдвэр гаргах.

Стратегийн төлөвлөлт дараах чиг үүрэгтэй.

Энэ нь чиг үүргийг стратегийг П.Лоранж загвар боловсруулсан.

Стратеги төлөвлөлтийн чиг үүргийн загвар:

1)  Нөөцийн хуваарилах чиг үүрэгтэй.

2)  Гадаад орчиндоо зохицох үүрэгтэй

3)  Дотоод орчинд үйл ажиллагааг уяалдуулах

4)  Зохион байгууллалтын өөрчлөлт хийх болон хамгийн шилдэг стратегийн төсөөлөл хийх .

Стратегийн төлөвлөлтийн давуу тал.

1)  Төлөвлөлтийн үзүүлэлтүүд үндэслэл сайтай.

2)  Төлөвлөж буй үйл явдал хэрэгжих өндөр магадлалтай

3)  Нөөцийг оновчтой байршуулах

4)  Түргэн өөрчлөгдөж байгаа гадаад орчинд хурдан нийцсэн боломжийг олгодог г.м

Стратегийн төлөвлөлтийн сул тал.

 1)  Ирээдүйн үйл явдлыг нарийн тодорхойлож чадаагүй

2)  Стратегти төлөвлөгөө байгуулах, хэрэгжүүлэх тогтоосон хэмнэл байдаггүй

3)  Бусад төлөвлөгөөнөөс илүү зардал цаг хугацаа шаарддаг.

4)  Ямар нэгэн тооцоо алдсан тохиолдолд гаргах хохирол их.

 2.  Стратеги төлөвлөлтийн түвшин, стратегийн төлөвлөлтийн загвар

Стратегийн төлөвлөлтийн дараахь түвшин байдаг.

1)  Корпорацийн түвшин

     /Төрийн удирдлагын дээд түвшинд хийгддэг/

2)  Корпараци Портфелын түвшин

    /Яам агентлаг, аймаг нийслэл,сум дүүрэг,Бүтцийн хувьд том байгууллагын түвшинд хийгддэг/

3)  Үйлдвэрлэлийн түвшин

    /Тодорхой байгууллагын стратегийн төлөвлөлтийн түвшинд/

Стратеги төлөвлөгөө нь салбар, орон нутаг, төсвийн байгууллагын гэсэн түвшинд боловсруулагдана. Үүнийг зураг 5. 1.1-р харуулав.

 Стратегийн төлөвлөлтийн түвшин

Стратегийн төлөвлөгөө нь Засгийн газрын болон янз бүрийн шатны Засаг даргын мөрийн хөтөлбөрөөс ялгаатайг анхаарах хэрэгтэй. Салбарын стратегийн төлөвлөгөөг яам, агентлагууд, орон нутгийн түвшний стратегийн төлөвлөгөөг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын тамгын газар хариуцан боловсруулна. Харин төсвийн байгууллагууд харъяалагдах салбар орон нутгийн хэтийн төлөвлөгөөтэй уялдуулан өөр өөрийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулна.

Стратегийн зорилт, бүтээгдэхүүний анги, бүтээгдэхүүн, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, төлөвлөсөн санхүүгийн тайлан өмчлөлийн зорилтууд зэрэг бүтээгдэхүүн хэсгүүдийн өөр хоорондын уялдаа муу, хамарсан хугацааны жил жилийн төлөвлөлтгүй, жил бүр шинэчлэн боловсруулагдахгүй нэх мэт нийтлэг алдаа байна.

Салбарын зорилтыг хангах нь салбарын яамдын үүрэг хариуцлага байдаг тул салбарын яамдын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг салбарын стратегийн төлөвлөгөө байхаар боловсруулах нь зүйтэй. Тэгвэл Шинэ Зеланд улс нь Монгол улсын нэгэн адил төрийн захиргааны шинэчлэлийг хийж буй орон бөгөөд монгол улс улс төрийн захиргааны шинýчлэлийг хийх арга замыг эрэлхийлж байх үедээ энэ улсын загварыг үлгэр болгосон байна.

 Шигтгээ 1 Шинэ Зеландын засаглалын шинэчлэл дэх стратегийн удирдлагын нөлөө

Яамдын үйл ажиллагаа урьд өмнөхөөс ч илүү стратегийн шинжтэй болж байна. Яамдын хэмжээнд стратегийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэл тэмдэглэхүйц үр дүн гарч байна. Төрийн яамд төсвийн болон үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөөгөө нэг өнцгөөс харж боловсруулах болсон нь үүний илрэл юм.

Яамд стратегийн төлөвлөгөөгөө өөр хооронд нь уялдуулах болов. Улсын салбарт стратегийн удирдлагыг нэвтрүүлсний хамгийн гол үр дүн нь салбарын хэмжээний стратегийн төлөвлөгөө боловсруулагдах болсон явдал юм. Өөрөөр хэлбэл стратегийн зорилгыг хангахад дээд, дунд түвшний салбарын хэмжээний эсвэл салбарын хоорондын хамтын ажиллагааны аль нь чухал байна вэ? Гэдгийг тогтоосны үндсэн дээр стратегийн төлөвлөгөөний хамрах хүрээг тодорхойлох болжээ.

ТЕЗ-дын ажлын цар хүрээ улам тэллээ. ТЕЗ-д өргөн хүрээтэй бодлогын орчин бүрдүүлэх стратегийн зорилгод чиглэсэн үйл ажиллагааны хэрэгжилтэд ахиц гаргахын аль алиных нь төлөө хариуцлага хүлээх боллоо. ТЕЗ-дын талаар төсөөлөл асар их өөрчлөгдөж, өнөөдөр салбар, байгууллагынхаа дүр зургийг бүхэлд нь харж чаддаг., түүнийгээ практик дээр буулгаж чаддаг, бизнес эрхлэгч хүнд байвал зохих ур чадварыг эзэмшсэн, бизнесийнхээ эрэлт хэрэгцээг зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулж чаддаг хүнийг илүүд үзэх болсон байна.  

Төрийн захиргааны төв байгууллагуудын үүрэг, хариуцлага шинэчлэгдэв. Шинэ Зеландын төрийн захиргааны шинэчлэлт нь төвлөрсөн зохицуулалтаас өөрөө өөрийгөө зохицуулах хэлбэрт эцэст нь системийн зорхицуулалтын хэлбэрлүү шилжих байдлаар явагдаж байна. Үүнийг дагаад төрийн санхүүгийн удирдлага бодлого зохицуулалт гүйцэтгэлийн тухайд бие даасан болон хамтарсан үүрэг хүлээсэн төрийн захиргааны гурван үндсэн байгууллага болох Төрийн сан, Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ-ын үүрэг хариуцлагад ч бас тодорхой өөрчлөлт орж байна. Өнөөдөр эдгээр байгууллага нөөцийг бүрдүүлэх үйлдвэрлэл явуулах стратегийн үр дүнг хариуцах гэснэ үүргийг хүлээж улсын салбарт нэмүү өртөг бүрдүүлэх үйл явцын тулгын гурван чулуу болох сонирхолыг улам батжуулж, хяналтын талаархи бидний үзэл баримтлалыг ч бас өөрчлөгдөхөд хүргэлээ. Улсын салбарын гүйцэтгэлд нөлөөлөх хүчин зүйлүүдийн тэнцвэрийг олох гэсэн биднийэрэл интерактив хяналтын аргыгудирдлагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд хүргэсэн бөгөөд энэ нь стратегийн удирдлагын хүрээнд хэрэгжинэ.

Энэ жишээнээс үзвэл Шинэ Зеланд улс засаглалын үйл явцдаа стратегийн удирдлагын үзүэл баримтлалыг нэвтрүүлснээр тодорхой үр дүнд хүрч буй нь илэрхий байна. Нэн ялангуяа өмнө өгүүлсэнчлэн төрийн яамд салбарын хэмжээнд харж стратегийн төлөвлөлтийн өөр хоорондын уялдааг хангаж чадаж буй зэрэг нь олон улсын түвшинд туршлага болохуйц сайшаалтай хэрэг юм.

Стратегийн төлөвлөгөөнд бүтээгдэхүүн, үйл ажиллагааг тодорхойлсон байдал.             Төсвийн байгууллагууд стратегийн төлөвлөгөөндөө тодорхойлсон стратегийн зорилго, зорилт, стратегийг хэрэгжүүлэхийн тулд төлөвлөөгөөний хамарч буй гурâан жилийн хугацаанд чанар, өртөг, тоо хэмжээг нь нарийвчлан толдорхойлсон тодорхой бүтээгдпхүүнийг үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд нийлүүлэхээр тусгадаг. Гэтэл өнөөдөр төсвийн байгууллагын албан хаагчдын дунд бүтээгдэхүүний талаарх нэгдсэн ойлголт байхгүй, олонх төсвийн байгууллагууд хангалттай дүн шинжилгээ хийж чадахгүй байгаа болон бусад учир шалтгааны улмаас дараахь нийтлэг дутагдал ажиглагдсаар байна. Үүнд:

  • Дотоод үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явц, удирдлагын тогтолцоог бүтээгдхүүн болгон тодорхойлох, хооронд нь холих
  • Бүтээгдэхүүнэий ангийг оновчтой тодорхойлоогүй байх
  • Томъёололын алдаатай байх
  • Шалгуур үзүүлэлт нь шаардлага хангахгүй төвшинд тодорхойлогдсон байх
  • Хүрэх түвшин тодорхой бус байх
  • Бүтээгдэхүүний өртгийг буруу, дутуу тооцох, эсвэл огт тооцохгүй байх гэх мэт.

Төсвийн байгууллагын стратегийн төлөвлөлтийн загвар. Стратегийн төлөвөлгөөний маш олон төрлийн загвар байдаг ба Монгол улсын нэгэн адил төрийн захиргааны шинэчлэлийг хийж буй бусад зарим орны (Канад, Чили г.м) туршлагаас үзвэл албан хаагчдыг төөрөгдөлд оруулахгүй, стратегийн хэрэгжилтийг удаашруулах эрсдэл багатай, аль болох энгийн загварыг сонгож практикт нэвтрүүлэх нь илүү үр дүнтэй байдаг байна. Санхүү эдийн засгийн яамнаас 2003 оны 03-р сард батлан гаргасан ҮАХТ боловсруулах үлгэрчилсэн загвар, зааврыг эс тооцвол төсвийн байгууллагуудын хувьд стратегийн төлөвлөлт хийх арга зүй байхгүй энэ талын чадвар чадавх сулын улмаас боловсруулсан төлөвлөгөөнүүд нь агуулга, бүтэц, чанарын хувьд өөр хоорондоо ихээхэн ялгаатай байна. Түүнчлэн ҮАХТ-г боловсруулахдаа батлагдсан загварт хэт баригдсанаас түүнийг үр дүнтэйгээр боловсруулан бүтээлчээр ашиглах сэтгэлгээг хязгаарлаж байгаа тул бүтээлч уян хатан байр сууринаас хандах явдлыг дэмжих хэрэгтэй юм.

            Стратегийн удирдлагын төлөвлөлтийн олон загвар байдаг. Орчин үед түгээмэл хэрэглэгдэж буй загваруудын нэг нь "Жорж Стейнер стратегийн төлөвлөлтийн"-ийн загвар юм. Энэхүү загвар  нь  барууны буюу өрнөдийн орнуудад их дэлгэрсэн. Жорж Стейнер өөрийн загварын үндсэн агуулгыг байгууллагад стратегийг бүрдүүлэхэд урьдчилсан нөхцөл, стратегийн төлөвлөлт, стратегийн хэрэгжүүлэлт ба хяналт гэсэн 3 асуудлын хоорондын хамаарал, уялдаа холбоогоор тайлбарласан байна.

Жорж Стейнерийн стратегийн удирдлагын төлөвлөлтийн загвар

 

 Урьдчилсан нөхцөл                            Төлөвлөлт                     Хэрэгжилт ба хяналт

 

1- Стратегийн урт хугацааны төлөвлөлт ба стратегийн төлөвлөгөө

   1а-эрхэм зорилго, урт хугацааны зорилгууд, бодлого стратеги

2- Дунд хугацааны төлөвлөлт, хөтөлбөрүүд /бизнес төлөвлөгөө/

   2а-дэд зорилго, дэд бодлого, дэд стратегиуд

3- Богино хугацааны төлөвлөлт, үйл ажиллагааны төлөвлөгөө

  3а-тактик болон хөтөлбөрийн төлөвлөгөө

4- Төлөвлөлтийн биелэлтийн зохион байгуулалт

5- Гүйцэтгэлийн хяналт

6- Стратегийн урт хугацааны төлөвлөлт ба стратегийн төлөвлөгөө

   1а-эрхэм зорилго, урт хугацааны зорилгууд, бодлого стратеги

7- Дунд хугацааны төлөвлөлт, хөтөлбөрүүд /бизнес төлөвлөгөө/

   2а-дэд зорилго, дэд бодлого, дэд стратегиуд

8- Богино хугацааны төлөвлөлт, үйл ажиллагааны төлөвлөгөө

  3а-тактик болон хөтөлбөрийн төлөвлөгөө

9- Төлөвлөлтийн биелэлтийн зохион байгуулалт

10- Гүйцэтгэлийн хяналт

 3.  Стратегийн төлөвлөлтийн үйл явц

Стратегийн төлөвлөлтийн үйл явц нь харьцангуй урт хугацааны тасралтгүй залгамж шинжтэй байдаг. Салбар байгууллага, нэгж бүр өнгөрсөн төлөвлөлтийн үр дүн, өнөөгийн нөхцөл байдалдаа үнэлгээ хийснээр төлөвлөлтийн үйл явц эхэлдэг. Нөхцөл байдлын шинэжилгээг хийснээр чиг хандлага, стратегийн зорилго, зорилт, стратегийг тодорхойлох бөгөөд энэ үйл ажиллагаанд бүх талын оролцоог хангах шаардлагатай.

ТБУСТХ-ийн шаардлагад нийцүүлэн стратегийн төлөвлөлт хийх үеийг жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэлд боловсруулах үйл явцтай давхцуулах хэрэгтэй юм. Төсвийн хүрээний мэдэгдэлд УИХ-аас зөвшөөрч олон нийтэд танилцуулсны дараа түүнд тудгуурлан төсвийн байгууллагууд үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнийхөө төсвийг эцэслэн боловсруулж харъялагдах ТЕЗ-д хуулинд заасан хугацаанд 7-р сарын 1-ны өдрийн дотор хүргүүлдэг.  

Үүнээс үзвэл төсвийн байгууллагын стратегийн төлөвлөлтийн үйл явц хуулиар тотгоосон цаг хугацааны дотор явагдах ёстой байна. Харин улс төрийн болон бусад хүчин зүйлийн улмаас төсвийн байгууллагууд үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөгөө цаг хугацаанд нь боловсруулахгүй байх, харъяалагдах ТЕЗ-д хуулинд заасан хугацаанд ирүүлэхгүй байх нь ТБУСТХ-ийн хэрэгжилтэд ЗГХЭГ-аас хийсэн 2 удаагийн үнэлгээний дүнгээс тодорхой харагдаж байна.

Зурагт үзүүлсэн стратегийн удирдлагын энгийн загварын хүрээнд төсвийн байгууллагууд стратегийн төлөвлөгөө дараах үе шатаар боловсруулах боломжтой. Үүнд: 

1-р шат: Стартегийн төлөвлөгөө боловсруулах үйл явцыг төлөвлөх. Энэ шатанд стратегийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг товлох, төлөвлөгөөний хамрах хүрээ, ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг хугцааны хамт тодорхойлох ажил хийгдэнэ.

            Төлөвлөгөө боловсруулах багийн ажлыг төлвөлөх нь: Стратегийн төлөвлөгөө боловсруулах эхний алхам нь түүнийг боловсруулах баг буюу ажлын хэсгийг зохион байгуулж боловсруулах үйл явцдаа төлөвлөх асуудал байдаг. Энэхүү багийг хэрхэн зохион байгуулах, ямар төлөөлөлтэй байх, ажлаа хэрхэн төлөвлөх болоод энэ шатанд төсвийн байгууллагуудын гаргадаг нийтлэг алдаа түүнээс хэрхэн зайлсхийж болох талаар авч үзье.

Ажлын хэсгийн талаар: Төсвийн байгууллагууд стратегийн төлөвлөгөө боловсруулахын тулд эн тэргүүнд ажлын хэсгийг байгуулна. Байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулах явдал нь аль нэг хэлтэс, тасаг асуудал хариуцсан мэргэжилтний гүйцэтгэх үүрэг биш юм. Энэ нь багийн ажил бөгөөд тодорхой логик дараалал бүхий үйл явц байдаг.

            Төсвийн байгууллагûí төлөвлөлт хариуцсан хэлтэс, нэгж мэрэгжилтнүүд ажиллаж байдаг. Тэдний үүрэг хариуцлагын нэг чухал хэсэг нь байгууллагын стратегийн төлөвлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад дпэмжлэг үзүүлэх шаардлагатай мэдээллээр хангахад оршино. Стратегийн төлөвлөгөөг шийдвэр гаргагч болон байгууллагын ажиллагсдын хөгжлийн талаарх нэгдмэл байр суурийн илэрхийлэл бөгөөд зорилтот удирдлагын буюу багийн хамтын ажиллагааны хэрэгсэл гэж үздэг. Стратеги төлөвлөлтийн ажлын хэсэг нь байгууллагын цар хүрээ мандатаас шалтгаалан янз бүрийн хэмжээтэй байж болно. Практикаас хархад ажлын хэсэг 5-9 хүний бүрэлдэхүүнтэй байх нь тохиромжтой. Ажлын хэсэгт байгууллагын хэлтэс нэгжийн дарга нар зөвлөхүүд харъяа байгууллагаын удирдах ажилтнууд зэрэг хүмүүс багтана.

Ажлын хэсэг нь хэсгийн дарга, нарийн бичгийн гэх мэтээр үүрэг хариуцлагаа ажлын хэсгийн гишүүдэд жигд хуваарилах нь чухал. Ажлын хэсэг нь стратегийн төлөлвлөлтийг хийхэд байгууллагын хэлтэс нэгжүүд бусад сонирхогч хамтрагч болон үр шимийг хүртэгчдийн оролцоог хангахад анхаарч ажиллах хэрэгтэй. Эдгээр талуудын оролцоо сайн байх тусам ҮАХТ-ний хэрэгжих хангаж боловсруулсан стратегийн төлөвлөлгөөнд байгууллагын бүх ажиллагасад өөриймсөг ханддаг. Ажлын хэсэг нь багаар ажиллах арга зүйд юуны түрүүнд суралцах шаардлагатай. Ажлын хэсэг шинээр байгуулагдсанаар багийн хөгжлийн гурван үе шатыг дамжин төлөвших бөгөөд энэ хугацаанд хамтран ажиллах ур чадварт суралцаж байдаг.

Хөгжлийн эдгээр үе шатуудад багийн шийдвэр гаргах зөрчлийг арилгах, манлайлах зэрэг олон ур чадвар, арга зүйд суралцах хэрэгцээ бий болох ба эдгээр асуудлыг мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө авах, тодорхой сургалтад хамрагдах замаар шийдвэрлэх боломжтой. Байгууллагын стратегийн удирдлагын сургалтын явцад багийн хөгжлийн талаар тодорхой дасгалуудыг ажиллуулах нь тохиромжтой.

Шигтгээ2 стратегийн төлөвлөлтийн багийг бүрдүүлэх удирдамж

            Стратегийн төлөвлөлтийн баг тусгайлсан төлөвлөгөө гарган ажиллаж, төлөвлөлтийн бүхий л үйл явц үе шатыг ерөнхийд нь зохицуулан хянана. Байгууллагын өвөрмөмц хэрэгцээ зорилгоос хамааран төлөвлөлтийн багийн үүрэг хариуцлага харилцан адилгүй байна. Төлвөлөлтийн багийн гишүүдийг сонгон ажиллуулахад дараах асуултууд тусална. Үүнд:

  • Төлөвлөлтийн багт янз бүрийн чиглэл, харилцан адилгүй сонирхолын төлөөлөл багтаж чадсан уу?
  • Төлөвлөлт болон төсөв хариуцсан ажилтнууд орсон эсэх?
  • Багийн гишүүд өөрсдийн газар хэлтэс хөтөлбөрийн үйл ажиллагааны үр нөлөөний талаар сайн мэдэх үү?
  • Төлөвлөгөөний бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг боловсруулан санал оруулах эрх мэдэл багийн гишүүдэд байгаа юу? Байхгүй бол багийн гишүүд газар хэлтсийн дарга нартайгаар эргэн хэлэлцэж зөвшөөрөл авч болно.
  • Багийн гишүүд урт хугацааны хөгжлийн чиглэлийн талаар сайн мэдэж байгаа юу?
  • Тэд стратегийн төлөвлөлтийн үйл явцад тууштай идэвхтэй оролцох цаг хүчин чармайлт гаргаж чадах уу?
  • Багийн гишүүд бие биедээ үлгэрлэхүйц ур чадвартай юу? Тэд асуудлыг шийдэх чадварыг сайн эзэмшиж чадсан уу? Багийн гишүүнээр ажиллах чадвартай юу? Тэд аливаа шинэ санаа оноо гаргах янз бүрийн үзэл бодлыг уралдуулахад нээллтэй баж чадах уу?

Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөлт: Ажлын хэсгийн хувьд цаг хугацаа Нөөц үргэлж хомс хүрэлцээгүй байдаг. Иймд үйл ажиллагаагаа сайн төлөвлөх нь ихээхэн ач холбогдолтой. Ажлын хэсэг үйл ажиллагааны төлөвлөлтөө хийхдээ дараах асуудлуудыг анхаарах шаардлагатай. Үүнд:

  • Төлөвлөлтийн логик дараалал
  • Төлөвлөлтийн үе шат бүрд хийгдэх ажлууд тэдгээрт холбогдох талуудын оролцоо болон шаардлагатай мэдээллээр хангах арга замыг тодорхойлох
  • Төлөвлөлтийн цаг хугацаа, нөөцийн оновчтой хуваарилалт
  • Төлөвлөлтийн явцад гарч болох эрсдэл зэрэг болно.

Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөлт нь хуульд заасан төсвийн байгууллагын ҮАХТ-г боловсруулж, танилцуулах цаг хугацаатай тохирч байх ёстой. Тодорхой цаг хугацааны хязгаарт байгууллагын ҮАХТ-г боловсруулахын тулд явуулах үйл ажиллагаа хариуцах тал шаардлагатай хөрөнгө нөөцийн хэмжээ зэргийг нарийвчлан тодорхойлж, байгууллагын удирдлагаар батлуулж ажиллана.

2-р шат: Байгууллагын орчны шинжилгээ хийх. Байгууллагын гадаад дотоод нөхцөлд байдлыг шинжлэх нь байгууллагын хөгжлийн хэтийн төлөвийг зөв тодорхойлоход ихээхэн ач холбогдолтойд тооцдог. Энэ шатанд нөхцөл байдлын байдлын шинжилгээний янз бүрийн аргуудаас боломжит аргыг сонгон судалгааг хийнэ.

            Гадаад орчны аудит: Зорилгын систем бүрдэж тодорхой болсны дараагаар бүтцийн сургуулийн загвартай адилаар байгууллагын гадаад, дотоод орчин нөхцөлд үнэлгээ өгөх алхам хийгддэг. Төлөвлөлтийн албаны ёсны шинжийг харгалзан бид 2 шатны гадаад, дотоод аудит гэж нэрлэх болно.

Гадаад орчны аудитын гол зүйл нь түүний ирээдүйн төлөв байдлын талаарх прогноозууд байдаг. Хэрэв орчныг хянах боломжгүй бол төлөвлөлтийн утга учир, ач холбогдол алдагдах учраас эдгээр прогнозод ихээхэн ач холбогдол өгдөг. Гадаад ерөнхий ба шууд нөлөөлөх хүчин зүйлүүдийн өөрчлөлт хандлагыг судалж прогнозчлоход экспертийн үнэлгээнээс эхлээд эконометрикийн орчин үеийн загварыг ашиглаж, мэдээлэл боловсруулах тооцоолох ажиллагаанд компьютерийг өргөн ашиглаж байна.

            Дотоод аудит: Байгууллагын давуу болон сул талын судалгааг снахүүгийн чадавхи бүтэц менежментийн ур чадвар, өрсөлдөх чадвар техник технологийн болон болон ажиллагчдын мэргэжил ур чадварын түвшин, судалгаа ба хөгжил, өмнөх үеийн зорилго стратегийн хэрэгжилт зэрэг үндсэн 9 бүлэг үзүүлэлтээр хийж, түүндээ мөн л судалгааны орчин үеийн аргууд, тооцоолон бодох техникийн ашиглах боллоо. Байгууллагын бусдаас ялгарах онцлог давуу талыг тодорхойлж бататгах дотоод аудит чухал үүрэгтэй.

            Стратегийн үнэлгээ: Үнэлгээний үйл явц нь өөрчлөлт, хөгжлийн зорилтуудыг тодорхойлоход чиглэгддэг. Үнэлгээнд хөрөнгө оруулалтын үр ашгийг явц нь өөрчлөлт, хөгжлийн зорилтуудыг тодорхойлоход чиглэгддэг. Үнэлгээнд хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох зэрэг энгийн аргаас эхлээд өрсөлдөөний стратегийг үнэлэх рискийн шинжилгээ хийх өртгийн муруй байгууллах гэх мэтийн хамгийн орчин үеийн аргуудыг хэрэглэдэг. Үнэлгээний үндсэн аргууд нэрнээсээ эхлээд л санхүүгийн шинжилгээтэй нягт холбоотой нь тодорхой. Төлөвлөгчид үнэт цаас (хувьцаа)-ны зах зээлийн ба бүртгэлд тусгагдсан үнийн харьцаа өөрийн хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүдэд ихээхэн анхаарал тавьдаг болсноор "өртгийг бүрдүүлэх" явдал тэдний хувьд гол асуудал болсон байна. Үнэлгээний шатанд төлөвлөгч, стратегчдийн тологойд бас нэг төсөөлөл бий болдог, юу гэвэл стратегийн тооцоолж, бүрдүүлж болдоггүй, харин нэг биш хэд хэдэн стратегийн хувилбар гаргаж, тэдгээрийг үнэлэн хамгийн лр ашигтайг нь сонгох боломж бүрдсэн цаг хугацааны тэр агшинд стратеги өөрөө "тодорч" гарч ирдэг гэх үзэл юм.

            Жишээ.3 "өгөөж, чихэр боов" ХХК-ийн стратеги төлөвлөлтийн тогтолцоо-өөрчлөн байгуулалтын төслийн агуулга

 3-р шат: байгууллагын эрхэм зорилго, алсын харааг тодорхойлох, тодотгох. Энэ шатанд байгууллагын мандат, эрхэм зорилго, алсын хараа нь байгууллагын хөг,жлийн чиг хандлагатай нийцэж байгаа эсэх, байгууллагын мандатад өөрчлөлт орсон эсэхийг нягтлан, эрхэм зорилго, алсын харааг тодотгож, шаардлагатай бол шинээр тодорхойлно.

            Эрхэм зорилго: Өнгөрсөн үе, одоо, ирээдүйг хамран тодорхойлогддог бөгөөд байгууллагын оршин байгаагийн учир шалтгаан, ерөнхий бөгөөд үндсэн зорилгын илэрхийлэл юм. Эрхэм зорилгыг гол төлөв нэг өгүүлбэрээр, товч, яруу, тод тодорхойлсон байдаг. Зүйрлэж хэлбэл эрхэм зорилго нь хүрвэл зохих ноён оргил бөгөөд байгууллагын зорилго, стратегийг тодорхойлох баримжаа болдог.

Алсын хараа: Төсвийн байгууллагын хүсэх ирээдүйн чигэлсэн хийгээд өсөн хөгжих чармайлтын чигэлийг илэрхийлэсэн тунхагийг алсын хараа гэдэг. Алсын хараа нь байгууллагын хөгжлийн ирээдүйн төлөвийг илэрхийлдэг. Байгуулагын алсын хараа дараах шинжийг агуулах ёстой. Үүнд;

  • Бүтээгдхүүн, үйлчилгээний түвшин, хандлагыг илэрхийлсэн байх
  • Уриалсан, өдөөсөн байх
  • Төгс байдлыг дүрсэлсэн байх
  • Байгууллагад ажиллагсад болон сонирхогч талуудад ойлгомжтой байх
  • Товч, тогтооход хялбар байх

Тиймээс энэхүү багийн ажлын гол зорилго нь байгууллагын алсын харааг тодотгож хэрэгцээтэй бол дахин шинээр тодорхойлоход оршино

Төсвийн байгууллагын зан үйлийг тодорхойлох үндсэн зарчим философи, байгууллагын соёл нь байгууллагын соёл байгууллагын үнэт зүйл болдог. Стратегийн төлөвлөлтийн баг өөрийн өмнө бид, манай байгууллага үйл ажиллагаагаа хэрхэн, ямар арга замаар явуулахыг хүсч, эрмэлзэж байна вэ?, гол сонирхогч талууддаа хэрхэн? яаж хандах вэ?, манай байгууллага юуг эрхэмлэн дээдлэх вэ? гэсэн асуудлыг тавьж, хэлэлцэх шаардлагтай болдог. Байгууллагад мөрдөгдөж буй үндсэн зарчим, үнэт зүйлс байхгүй тохиолдолд төлөвлөлтийн баг шинээр боловсруулж сонирхогч талуудыг байлцуулан хэлэлцэнэ.

4-р шат: стратегийн зорилго, зорилт тодорхойлох. Стратегийн зорилго зорилтыг тодорхойлох нь стратегийн төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаанб хамгийн чухал хэсэг юм. Энэ шатанд ирэх 3 жилийн хуагцаанд байгууллага нөөц бололцоогоо ямар зорилго, зорилтыг хангахад чиглүүлэн ажиллахыг тодорхойлно.

            Зорилго: Эрхэм зорилгын бүрэлдэхүүний хэсэг, түүнд хүрэх зам буй хүсэн хүлээж буй эцсийн үр дүн юм. Зорилго ч бас тоон утга авдаггүй бөгөөд тодорхой зорилтууд болж задарснаар л тоогоор илэрхийлэгддэг.

Зорилт: Зорилгыг тодорхой үйл ажиллагаа болгон задалж, тоогоор илэрхийлэн, хугацаатай, эзэн хариуцагчтай болгосныг зорилт гэнэ. Зорилт нь тодорхой хэмжигддэг, хэрэгжүүлж болохуйц, бодитой, хугацаатай байх ёстой.

Үүнийг зураг 5.3.1-ээр харуулбал:

5-р шат: стратеги тодорхойлох. Төлөвлөлтийн өмнөх шатанд тодорхойлсон стартегийн зорилго зорилтыг хангах ямар стратегиуд байж болохыг тодорхойлж, холбогдох шинжилгээний аргуудын тусламжтайгаар үнэлгээ хийсний эцэст хамгийн оновчтой стратегийн хувилбарыг сонгоно.

6-р шат: Бүтээгдэхүүн түүний шалгуур үзүүлэлтийг тодорхойлох. Энэ шатанд тодорхойлсон зорилго, зорилт стратегийг хэрэгжүүлэхийн тулд нийлүүлэх бүтээгдхүүн, түүнд хамаарах гүйцэтгэлийн үзүүлэлтийг тодорхойлох сонгох тухай өгүүлнэ.

Бүтээгдэхүүн тодорхойлох үндсэн зарчмын дагуу байгуулагийн бүтээгдэхүүнийг багийн гишүүн тус бүр дараах хүснэгтэд жагсаан бичнэ. Бүтээгдэхүүн тус бүрийг эцсийн, засварын  эсвэл дотоод бүтээгдэхүүний аль болохыг мөн тодорхойлно. Түүнчлэн бүтээгдэхүүн хэмээн сонгон авсан үндсэн шалгуурыг дэлгэрүүлнэ. Эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгэний хувьд хоцрогдсон буюу цаашид нийлүүлэх шаардлаггүй боловч хуулиар тодорхойлсон байдаг байна.

Байгууллагын бүтээгдэхүүнийг орон нутаг, салбарын бүтээгдэхүүнтэй уялдуулах: Байгууллагын хэмжээнд бүтээгдэхүүнийг тодорхойлсны дараа тэдгээр нь нутаг, салбарын түвшин дэх бүтээгдэхүүн, үйлчилгээтэй хэрхэн уялдаж байгаагаар тодорхойлно. Жишээ нь;

  • Засгийн газарын тэргүүлэх чиглэл
  • Салбарын тэргүүлэх зорилго
  • Салбарын яам, агентлагын эцсийн бүтээгдэхүүн
  • Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын эцсийн бүтээгдэхүүн
  • Төсвийн байгууллагын эцсийн бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлт сонгох, боловсруулах.  Бүтээгдэхүүн тодорхойлох ажлын хатгийн чухал төдийгүй амаргүй хэсэг бол бүтээгдэхүүн түүний тус бүрт хамаарах гүйцэтгэлийн үзүүлэлтийг тодорхойлох явдал байдаг. Төлөвлөлтийн баг бүтээгдэхүүн тус бүрийн шалгуур үзүүлэлтийг боловёруулах, сонгохдоо дараах шалгуур асуултыг ашиглана.

  • Юуны үзүүлэлт вэ? /орц, гарцын гэх мэт/
  • Түүнийг сонгосон үндслэл нь юу вэ?
  • Тус үзүүлэлтийг хэмжих эх сурвалж нь юу вэ?
  • Хэмжих, тайлагнах давтамж нь ямар вэ?/сар, жилээр гэх мэт/
  • Яаж тооцолох вэ? Томъёо /100 000 хүнд Х тохиолдол гэх мэт/
  • Нэгдсэн үзүүлэлт үү задагргаа гарах боломжтой эсэх? /төв орон нутгаар,хүйсээр,нийгмийн бүлгээр гэх мэтчилэн/
  • Мэдээлэл цуглуулах ажлыг хэн хийх вэ?
  • Ямар сул талтай вэ?
  • Шийдвэр гаргахад хэрхэн ашиглах вэ?

Бүтээгдхүүний шалгуур үзүүлэлтийн төрөлийг байгууллагын хэрэгцээ, зорилгод нийцүүлэн сонгох ба хүснэгтэд санал бологсон үзүүлэлтийг төрлөөс гадна цаг хугцааны, тооны болон өртгийн үзүүлэлтийг нэмэх замаар өөрчилөн ашиглах боломжтой

7-р шат: Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах. Энэ шатанд сонгосон стартегийн хувилбарыг хэрэгжүүлэх, тодорхойлсон бүтээгдэхүүнийг нийлүүлэхийн тулд авч явуулах үйл ажиллагааны төлөвлөлтийг хүний нөөц, санхүүгийн нөөцийн хуваарлалтын хамт хийнэ. Нэгэнт гурван жилийн үйл ажиллаганы төлөвлөгөө боловсруулж буй тул төлөвлөгөөт хугацааны эхний жилийн хувьд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нраийвчлан тодорхойлж, дараагийн 2 жилийн хувьд нэлээд ерөнхий байдлаар тодорхойлох шаардлагатай болно.

8-р шат: Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг тодорхойлох. Энэ шатанд стратегийн үндсэн зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд шаардагдах нөөцийг тодорхойлж хуваарилах асуудлыг авч үзнэ. Мөн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэн хүссэн үр дүндээ хүрэхэд тулгарч болох эрсдэл, түүнийг даван туулах арга замын талаар дурдана.

9-р шат: төсвийн төлөвлөлт хийх. Энэ шатанд үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт хөрөнгийг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэн тооцно.

10-р шат: Боловсруулсан төлөвлөгөөг эцэслэн танилцуулах. Энэ шатанд боловсруулсан стартегийн төлөвлөгөөг тодорхой баримт бичгийн загварт оруулж эцэслэн боловсруулна. Улмаар стратегийн төлөвлөгөөний эцсийн хувилбарыг байгууллагын дээд удирдлагад танилцуулна.

4.  Стратегийн сонголт, сонголтын матрицууд

Бид өмнөх хичээлд байгууллагад стратегийг сонгож хэрэгжүүлэхийн тулд гадаад дотоод орчны шинжилгээ хийж, үнэлгээ өгөх тухай судалсан.

Стратегийн сонголт: Байгууллага нь стратегийн үндсэн хувилбаруудаас хамгийн оновчтойг сонгон авах шийдвэрийг стратегийн сонголт гэнэ. Энэ шийдвэр буюу сонголтыг хийхийн тулд тухайн стратегийн үйл ажиллагааны хувилбаруудыг харьцуулан тэдний гол хүчин зүйлүүдийг үнэлж үзэх шаардлагатай. Стратегийн сонголтыг хийхийн тулд дараах нөхцөлүүдийг анхаарч үзэх шаардлагатай. Үүнд: /Тараах материал 5.4.1/

  • Тухайн стратеги нь сайтар судлагдсан эсэх
  • Стратегийг сонгосноор хэн юу хийх нь тодорхой болох уу?
  • Уг стратеги нь орчны бүх боломжийг бүрэн ашиглаж чадаж байна уу?
  • Өрсөлдөх давуу тал, суурь чадамж, нөөцтэй нягт уялдаж чадсан эсэх
  • Байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлстэй нийцэж байгаа эсэх
  • Сонгосон түвшний эрэлтийг тооцсон эсэх зэрэг болно.

          Байгууллагын хувьд аль стратегийн сонголт нь илүү тохиромжтойг менежер нь хэрхэн тодорхойлох, стратеги нь амжилт олох эсвэл унах эсэхийг тодорхойлох стандарт нь юу болох зэргийг тодорхойлох нь стратегийн сонголтын чухал нэг хэсэг юм. Стратеги нь сайн боловсруулагдсан эсэхийг үнэлэх дараахь гурван тест байдаг. Үүнд: /Тараах материал 5.4.2-3/

  • Сайн стратеги нь байгууллагын нөхцөл байдал болон гадаад дотоод хүчин зүйлсийн боломж хүсэл эрмэлзэлд маш сайн нийцсэрн байх ёстой.
  • Сайн стратеги нь өрсөлдөөний давуу талыг дэмждэг. Стратеги нь өрсөлдөөнд илүү хүчирхэг, үр ашигтай байдлыг нь бий болгоход тусалдаг.
  • Сайн стратеги нь байгууллагын гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг. Гүйцэтгэлийг сайжруулахад хоёр зүйл маш чухал: ашгийг нэмэгдүүлэх, байгууллагийн урт хугацааны бизнесийн давуу тал болон өрсөлдөөний байршил.

Стратегийн сонголтыг хийх  объектив болон субъектив гэсэн үндсэн хоёр хандлага байдаг. Объектив хандлагад сонголтын матриц, туршлагын муруй, хугарлын цэгийн шинжилгээ болон шийдвэр гаргалтын бусад аргууд багтана. Субъектив хандлага нь ерөнхийдөө удирдлагын туршлага, мэдрэмж, зөн совин, байгууллагын соёлд тулгуурладаг бөгөөд бүлгийн шийдвэр гаргах аргууд болох Номинал бүлгийн арга, Делфи арга, Ринги, Оюуны  довтолгооны зэрэг аргуудыг ашигладаг.

Сонголтын матриц: Нэгдсэн төвшний стратегийг сонгоход түгээмэл ашиглагддаг дараах матрицууд байдаг. Үүнд: /Тараах материал 5.4.4/

1)  SWOT шинжилгээний диаграмм:

2)  BGG матриц:

  • Од. Талбарт байрлаж буй байгууллага нь өрсөлдөх чадвар, зах зээлийн боломжийг ашиглах үүднээс өргөжилтийн стратегийг ихэвчлэн баримтлана. Байгууллагын бизнес нь урт хугацаанд өсөх, ашиг олох боломж хамгийн сайныг харуулна. Бизнесийн нэгжийн өндөр төвшний зах зээлийн харьцангуй хувийн байршил болон салбарын өсөлтийн нормын өндөр төвшин нь өөрийн давуу талдаа тулгуурлан одоогийн байдлаа сайжруулах түүнчлэн үйл ажиллагаа сайжруулахад зориулсан хөрөнгө оруулалт хүлээн авах бүрэн боломжтой . Урагш болон буцааж нэгтгэх, хэвтээ чиглэлээр нэгдэх зах зээлд нэвтрэх, зах зээлээ хөгжүүлэх, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, болон хамтарч ажиллах зэрэг стратегиуд нь энэ байрлалд байгаа бизнесийн нэгжид тохиромжтой. Энэ бизнес нь бэлэн мөнгөний эргэлт ихтэй хэдий ч их хэмжээний мөнгө хэрэглэх шаардлагатай.
  • Мөнгөний үнээ. Талбарт буй бизнес нь бэлэн мөнгөний их хэмжээний эргэлтийг бий болгодог бөгөөд хөрөнгө оруулалт хийх шаардлага багатай байдаг. Зах зээлд эзлэх харьцангуй хувийн байршил нь өндөр боловч өсөлтийн норм нь доогуур. Энэ байрлал дахь бизнесийн нэгжүүд нь ихэвчлэн өөрсцийн хэрэгцээнээс хэтэрсэн мөнгөн хөрөнгийг бий болгож саалгаж байдаг. Ихэнх мөнгөний үнээ нь өчигдөрийн од байдаг. Мөнгөний үнээ нэгж нь өөрийн давуу байдлаа аль болох урт хугацааны туршид сайжруулан зохицуулах шаардлагатай. Мөнгөний үнээний хувьд түүний сул талтай холбоотойгоор зардалаа бууруулах болон бизнесээ худалдах нь тохиромжтой боловч бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэх замаар тараан байршуулах зэрэг тогтворжилтын стратегийг баримтлах нь хүч чадалтай мөнгөний үнээний хувьд тохиромжтой юм.
  • Асуултын тэмдэг. Талбарт буй бизнес нь бэлэн мөнгөний эргэлт бага, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Салбар нэгж нь энэ байрлалд байрлаж байвал зах зээлд эзлэх хувь хэмжээ бага боловч салбарын борлуулалтын өсөлт ихтэй байгааг харуулна. Байгууллага давуу талдаа тулгуурлан үр ашигтай статегиуд зах зээлд нэвтэрч орох, зах зээлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, эсвэл бизнесээ худалдан борлуулах эсэхээ шийдэх хэрэгтэй болдог. Зах зээлийн өсөлтийн боломжоо ашиглан түргэн од болох боломжтой.
  • Нохой: Талбарт буй бизнес нь мөнгөний эргэлт бага ирээдүй байхгүй бизнес юм. Үүнд хамаарах байгууллагын нэгж нь маш бага зах зээлийн харьцангуй хувийн байршилтай мөн маш удаан бараг өсөлтгүй салбарын өсөлтийн нормтой. Эдгээр нэгжүүд нь бизнесийн портфель дэх нохдууд болдог учир нь тэдний маш сул дотоод ба гадаад байдалтай холбоотойгоор энэ төрлийн бизнес нь ихэвчлэн дампуурах, худалдаалагдах эсвэл засгийн газрын оролцоотойгоор бүх хөрөнгөө худалдаалах явдал байдаг. Бизнесийн нэгж нь нохой байрлалтай байх үед бизнесээ худалдах буюу бууралтын стратеги баримтлах нь хамгийн оновчтой хувилбар юм. Учир нь зарим үндсэн хөрөнгөө борлуулж зардалаа бууруулсанаар ихэнх ноход буцаж үсрэлтэнд орж илүү ашигтай, хөрвөх чадвартай бизнесийн нэгж болж чаддаг.

         BGG матрицын гол ач холбогдол нь байгууллагын өөр өөр нэгжүүдийн хувьд бэлэн мөнгөний урсгал болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд нь илүү анхаарал тавьдагаар тайлбарлагддаг. Байгуулдагуудын ихэнх нэгжүүд нь нохойноос асуултын тэмдэгт, асуултын тэмдэгээс одонд, одноос мөнгөний үнээнд, мөнгөний үнээнээс нохойнд зэргээр цагийн зүүний эсрэг эргэлтийн дагуу шилжиж байдаг ба харин зарим цөөхөн нэгжүүдийн хувьд үүний эсрэг цагийн дагуух эргэлтээр шилжилт хийгдэж байдаг. Зарим байгууллагын хувьд ямар нэгэн  циклжсэн үйл багц байхгүй байх явдал ажиглагддаг. Бостоны матрицыг байгуулахад дараах мэдээлэл шаардлагатай. Үүнд:

  • Үйлдэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ
  • Борлуулалтын өсөлтийн дундаж хурд
  • Тухайн зах зээл дээр гол өрсөлдөгч ямар байр суурь, хувь хэмжээ эзэлж байгаа зэрэг орно.

       Бостоны матриц нь дараах давуу сул талуудтай. Үүнд:

      Давуу тал:

  • Байгууллагын дотоод хэсгүүдийн уялдаа холбоог илрүүлэх боломжтой
  • Байгууллагын нэгж тус бүрийн хөгжлийн үе шатыг тодорхойлох боломж олгодог
  • Ашиглахад энгийн бөгөөд мөнгөн хөрөнгийг юунд зарцуулах нь ашигтайг харуулдаг

      Сул тал:

  • Бизнесийн боломжийг тэр бүр зөв үнэлж чаддаггүй
  • Гол төлөв бэлэн мөнгөний эргэлтэд анхаарлаа хандуулдаг
  • Өсөлтөд гол анхаарлаа хандуулснаар удирдлагын шинэ арга барилыг хэрэгжүүлэх асуудлыг орхигдуулдаг.

3)  BGG матрицын шинэчилсэн хувилбар /1990 онд гарсан/, /Тараах материал 5.4.6/ Бизнесийг 4 бүлэгт хуваан авч үздэг байна.

Fragmented

Хувцас, үнэт эдлэлийн жижиглэн худалдаа, модон эдлэлийн үйлдвэр

Specialization

Эмийн сан, тансаг машин, шоколад чихэр

Stalemate

Химийн үйлдвэр, цаас,

усан онгоц эзэмшигчид,

банк

Volume

Тийрэлтэт хөдөлгүүр, супермаркет, мотоцикл, стандарт микро процессор

 

Fragmented: Зах зээлийн сигментэд төвлөрсөн ур чадвар, газар зүйн түгээмэл байдал, өөрчлөлтөд түргэн хариу үзүүлэх чадвар болон бага зардал зэрэг нь орчны гол шийдвэрлэх хүчин зүйл нь болдог

  • Specialization: Ялгарах бүтээгдэхүүнийг бий болгох чадвар, бүтээгдэхүүний дадлага туршлаша, инноваци гол асуудал.
  • Stalemate: Энэ бизнес нь маш өрсөлдөөнтэй байдлаас шалтгаалдаг. Үйл ажиллагааны ур чадвар зардлын хэмнэлт нь ашигтай ажиллах гол нөхцөл болдог.
  • Volume: Гол давуу тал нь нэг бизнесээс нөгөө бизнест шилжин ажиллах хөрвөх чадварт байдаг.

4)  GE матриц: Энэ матрицыг олон хүчин зүйлийн ба 9 нүдний матриц гэж нэрлэдэг. Анх Женерал Электрик компани санаачлан нэвтрүүлсэн энэ матриц нь зах зээлийг өөртөө татах чадвар, өрсөлдөөний байдал гэсэн 2 параметрийг ашигладаг бөгөөд BGG матрицыг  бодвол илүү нийлмэл бүтэцэй үр дүн нь тодорхой байдгаараа давуу талтай. Дээрх хоёр параметр нь дараах хүчин зүйлсийг өөртөө багтаадаг. Үүнд:

Зах зээлийг өөртөө татах чадвар:

  • Зах зээлд эзлэх хувь хэмжээ
  • Ашгийн төвшин
  • Зах зээл ба хэрэглэгчийн мэдлэг
  • Өрсөлдөөний эрчим
  • Технологийн чадвар
  • Чанарын төвшин гэх мэт.

Өрсөлдөөний байдал:

  • Зах зээлийн өсөлтийн хэмжээ
  • Ажиллах хүчний чадвар
  • Зардлын хэмжээ
  • Үйл ажиллагааны үр ашиг
  • Өрсөлдөөний хүч
  • Улирлын хүчин зүйлс зэрэг багтана.

5)  Олон хүчин зүйлийн матриц (GE)

Хэмжиг-дэхүүн

Хүчин зүйлс

Хувийн жин

/коеф/

Үнэлгээ

/балл/

Жиг.н

оноо

Зах зээлээ өөртөө татах

чадвар

Зах зээлд эзлэх хувь хэмжээ

0.20

4

0.80

Хүрээлэн буй орчны нөлөөлөл

0.10

2

0.20

Ашгийн хуримтлал

0.5

1

0.05

Зах зээлийн өсөлтийн хурд

0.10

3

0.30

Технологийн хөгжил

0.15

3

0.45

Инфляцийн төвшин

0.10

1

0.10

Өсөлтийн боломж

0.15

3

0.45

Зах зээлд нэвтрэх саад

0.15

3

0.45

Нийт

0.1

 

2.8

Өрсөл-дөөний байдал

Байгууллагын нэр хүнд

0.15

4

0.60

Идэвхжүүлэлтийн үр ашиг

0.05

1

0.05

Үйл ажиллагааны үр ашиг

0.10

2

0.20

Зардлын хэмжээ

0.05

2

0.10

Ажиллах хүчний чадвар

0.15

4

0.60

Удирдлагын ур чадвар

0.15

4

0.60

Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар

0.10

3

0.30

Түгээмэл суваг

0.10

3

0.30

Өрсөлдөгчийн чадвар

0.05

2

0.10

Бэлтгэн нийлүүлэгчийн чадвар

0.10

3

0.30

Нийт

1.0

 

3.15

 

6)  Корпорацийн стратегийн сонголтын матриц:                                          

7)  Амьдралын мөчлөгийн матриц:  

Хофер энэхүү матрицыг анх боловсруулсан бөгөөд өөрийн нэрээр нэрлэсэн байна. Мөн 15 нүдний, амьдралын мөчлөгийг матриц гэж нэрлэдэг. BGG болон GE матрицуудыг бодвол үүсч бий болж байгаа бизнес, үйлдвэрлэлийн талаар тусгаснаараа давуу талтай.

8)  Нэгдсэн төвшний стратегийг тохируулах матриц:  /Төрөлжөөгүй байгууллагын/, 

                      

9)  SPACE матриц: 

SPACE матриц нь тухайн байгууллагын хувьд эрчимжих, хуучныг баримтлах, хамгаалах, өрсөлдөх стратегиудын аль нь илүү тохирохыг 4 квадратаар харуулдаг. SPACE матрицын хэвтээ тэнхлэг нь санхүүгийн давуу тал буюу FS, өрсөлдөх давуу тал буюу CA гэсэн хоёр дотоод хэмжигдэхүүнийг агуулдаг. Харин босоо тэнхлэг нь орчны тогтворжилт буюу ES, салбарын давуу тал буюу  IS гэсэн хоёр хэмжигдэхүүнийг агуулдаг.

Байгууллагын төрлөөс хамаарч тодорхой тооны хувьсагчууд SPACE матрицын тэнхлэгийн хэмжигдэхүүн болдог. Байгууллагын дотоод болон гадаад хүчин зүйлийн шинжилгээ матрицуудад тодорхойлогдсон гадаад болон дотоод түлхүүр хүчин зүйлс нь SPACE матрицад агуулагдаж байх ёстой. TOWS матрицын адилаар SPACE матриц  нь тухайн сонгогдсон байгууллагын суурь мэдээлэл дээр тулгуурлаж түүнтэйгээ маш сайн зохицсон байх ёстой.

SPACE матриц:

Дотоод стратегийн байрлал

Гадаад стратегийн байрлал

Санхүүгийн давуу тал, FS

Хөрөнгө оруулалтын өгөөж

Хөшүүрэг

Хөрвөх чадвар

Ажлын капитал

Бэлэн мөнгөний урсгал

Зах зээлд орших чадвар

Бизнесийн эрсдэл

 

Орчны тогтворжилт, ES

Техникийн өөрчлөлт

Инфляцийн төвшин

Эрэлтийн өөрчлөлт

Өрсөлдөх бүтээгдэхүүний үнийн хэмжээс

Зах зээлд нэвтрэх саад

Өрсөлдөөний дарамт

Үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж

Өрсөлдөх боломж, CA

Зах зээлд эзлэх хувь

Бүтээгдэхүүний чанар

Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг

Хэрэглэгчдийн итгэл

Өрсөлдөх чанар

Технологийн know-how

Хувиарлагчид болон нийлүүлэгчдэд

тавих хяналт

Салбарын давуу тал, IS

Өсөлтийн боломж

Ашгийн боломж

Санхүүгийн тогтворжилт

Технологийн know-how

Нөөц ашиглалт

Капитал эрчимжүүлэлт

Зах зээлд орших чадвар

Бүтээмж, хүчин чадал ашиглалт

SPACE матриц нь дараах үе шатуудаар тодорхойлогдоно. Үүнд:

  • Санхүүгийн давуу тал (FS), өрсөлдөөний давуу тал (CA), орчны тогтворжилт (ES), салбарын давуу тал (IS) тал зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлно.
  • FS, IS хэмжигдэхүүнүүдийг +1 муу, + 6 сайн хүртэл оноогоор, ES, CA хэмжигдэхүүнүүдийг - 6 муу, - 1 сайн хүртэл оноогоор үнэлнэ.
  • FS, IS, ES, CA хэмжигдэхүүнүүдийн арифметик дунджуудыг тооцоолно.
  • Матрицын тохирох тэнхлэгт FS, IS, ES, CA хэмжигдэхүүнүүдийн дундаж оноог зурна.
  • Хэвтээ тэнхлэгийн хэмжигдэхүүнүүдийг нэмж хэвтээ тэнхлэгт Х цэг, босоо тэнхлэгийн хэмжигдэхүүнүүдийг нэмж босоо тэнхлэгт У цэг дүрслэнэ. Шин Х,У цэгийг дүрсэлнэ.
  • Матрицын эхээс чиглүүлэгч векторыг шинэ цэгрүү татна. Энэхүү вектор нь тухайн байгууллагад хуучныг хуримтлах, эрчимжих, хамгаалах болон өрсөлдөх стратегүүдийн аль нь тохирохыг тодорхойлж өгдөг.

            Стратегийг задалж эрэмбэлэх

            Стратегийг бүрдүүлэх үйл явц нь тодорхой дэс дараалалтай, зохицулалт, хязгаарлалтуудтай байдаг. Харин хэрэгжүүлэлтийн шатанд стратегийг задалж эрэмбэлэх, сайжруулах оновчлох боломж нээгдэхийн хамт шаталсан удирдлагын нөлөө харьцангуй байдаг.

Стратегийг задалж эрэмбэлнэ гэдэг нь хугацааны өөр өөр зааг бүхий янз бүрийн түвшний стратегүүдийг бүрдүүлнэ гэсэн үг юм.

Суврагын оройд стратегийн иж бүрэн хэтийн төлөвлөгөө (гол төлөв 5 жилийн) байрлаж, түүний дор дунд хугацааны, дараа нь богино хугацааны (жилийн ч гэдэг) үйл ажиллагааны төлөвлөгөө орох жишээтэй. Төлөвлөлтийн түвшинтэй зэрэгцэн зорилт, төсөв, дэд стратегүүд (Бизнесийн нэгжийн, функциональ, арилжааны г.м)мөн үйл ажиллагааны хөтөлбөрүүд байрлана.

            Стратегийг задалж эрэмбэлэх үйл явцыг төлөвлөлт гэх боловч мөн чанартаа энэ нь хяналтад хамаардаг байна. Хоёр дахь түвшиний зорилт төсөв түүнчлэн үйл ажиллагааны төлөвлөгөө хөтөлбөрийн байгууллагын бүтцийн тодорхой нэгж албан тушаалтан хариуцан хэрэгжүүлэх бөгөөд тэдгээр нь хэрэгжүүлэгчийн хувьд үйл ажиллагааных нь удирдамж болдог.                                                                             .

"Стратегийн удирдлага" семинарын хичээлийн төлөвлөгөө

Сэдэв №5. Стратегийн сонголт ба төлөвлөлт

Хичээл №2. Стратегийн төлөвлөгөө боловсруулах арга зүй

Хичээлийн хэлбэр: Семинар

Хичээлийн зорилго, зорилт:

Стратегийн хувилбар ба стратегийн төлөвлөлтийн загвар боловсруулах чадвар эзэмшүүлэхэд зорилго оршино.

-       Стратегийн төлөвлөлтийн үйл явцыг бодит кейс дээр ялгах

-       Стратегийн төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудлыг авч үзэх

-       Стратегийн сонголт хийх аргуудыг тодорхойлох

-       Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний онцлогийг тодорхой байгууллагын жишээн дээр тайлбарлах

Сургалтын хэрэглэгдэхүүн:

-       Кейс, тараах материал

-       Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө /боловсруулагдсан/

Сургалтын арга зүй:

-       Ярианы аргууд: Тайлбарлан ярих, асуулт хариултын арга, харилцан ярилцах, хэлэлцүүлэг

-       Оюутны өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний арга

-       Бодит жишээн дээр дүгнэлт хийх

Анги зохион байгуулалт:

-       П хэлбэрийн зохион байгуулалт

-       Дугуй ширээний зохион байгуулалт

-       Багаар ажиллах

Сурах үйл ажиллагааны задаргаа:

Багшийн сургах үйл

Хугацаа

Оюутны сурах үйл ажиллагаа

Тайлбар

1

Оюутнуудад хичээлийн сэдэв зорилгыг танилцуулна

3

Оюутнууд семинарын хичээл дээр юу хийх талаар баримжаатай болж, дэвтэртээ тэмдэглэл хийнэ.

 

2

Стратегийн төлөвлөлтийн үйл явцын  жишээ гаргах

15

Стратегийн төлөвлөлтийн үйл явцын онцлог шинж, ялгааг тодорхойлох

 

3

СТ &-ийн С-ын  талаархи онолын мэдлэгийг бататгах

15

 

 

Стратегийн сонголт, төлөвлөлт нь  стратегийг хэрэгжүүлэх арга хэрэгслэл болохыг онолын үүднээс тайлбарлах

 

4

Стратегийн сонголтын жишээ гаргах

15

Стратегиа сонгох /үнэлэх, харьцуулах /

 

5

Жишээн дээр ажиллах

15

Тухайн хандлагад ямар шаардлага тавигддагыг  тодорхойлох

 

6

Зөв хувилбарыг сэдэлжүүлэх

15

Оюутнууд харилцан бие биенийхээ алдааг олох, дүгнэлт хийх

 

7

Кейсийг дүгнэх

10

Оюутан алдаагаа засаж, тэмдэглэл хөтөлнө.

 

8

Дадлагын хичээлийн аргачлалыг тайлбарлах

2

Оюутан тэмдэглэл хөтөлнө

 

Хяналт шинжилгээ \залруулга, засвар\:

Багш хичээлийн явцад засвар, залруулга, тайлбар хийх ба оюутнууд сэдвээс гажих, халих явдлаас сэргийлж үндсэн асуудалд хандуулна.

Үнэлгээ, дүгнэлт: Стандарт үнэлгээгээр үнэлэх.

Стратегийн төлөвлөлтийн үйл явцын  жишээ ажиллах /Дасгал 5.1/

 "Сирс" комданийн стратегийн төлөвлөлтийн онцлог

       1970-аад оны сүүлчээр "Сирс, Робак энд Компани" хэмээх нэг үе гайхагдаж байсан алдартай корпораци алгуур зах зээлээ алдаж, өрсөлдөх чадвар нь суларсаар байлаа.Үүнийг зарим ажиглагчид "байгууллага нэр хүнд ба дүр төрхөө алдах"-ын нэгэн илрэл хэмээн тодорхойлж байлаа. Жижиглэнгийн худалдаа газар сайгүй хүрээгээ тэлж, өрсөлдөгчид улам бүр олширсоор байв. Худалдан авах чадвар буурахын хэрээр хүмүүс удаан эдэлгээтэй эд юмсыг илүүтэй сонирхох болов.Тус байгууллагын үйл ажиллагааны хамгийн хүчтэй чиглэл байсаар ирсэн ахуйн цахилгаан хэрэгслүүд ба гэр ахуйн тавилгын худалдаа их ирээдүйтэй болж эхлэв. Энэ байдал "Сирс" байгууллага өдөр тутмын хэрэглээний бараанд цаг алдалгүй анхаарал хандуулахад далдуур саад болсон гэж зарим ажиглагчид тэмдэглэдэг. Байгууллага энэ чиглэлд өөрийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар гаргасан нь маргах аргагүй үнэн.

Нэгэнт байдал түгшүүртэй болж байгааг хожимдож мэдэнгүүт барууныхан үүнийг хямдруулав.Үүний ачаар худалдааны хэмжээ ихээр нэмэгдсэн ч ашиг нь урд байгаагүй доод хэмжээнд тулталаа унав.Ийм нөхцөлд тус байгууллагын ерөнхийлөгч ноён Жером Росоу:"Хэрэв манай пүүс хөл дээрээ зогсож байхыг хүсч байгаа бол үйл ажилгаагаа өргөжүүлэх бус харин "Хурдан хөдлөх" л хэрэгтэй болсон" гэж нөхцөл байдлыг тодорхойлж байлаа. Худалдааны нөхцөлийг сайжруулах, нөөцийг зөв хувиарлах, ашгийг өсгөх, байгууллагын уламжлалт давуу талуудбг ашиглан цоо шинэ чиглэлд хөгжүүлэх шаардлага нэгэнт тулгарч ирчээ. Байгууллагын удирдлага хэд хэдэн чиглэлийн үйл ажилгааг чухалд үзсэний нэг нь урд өмнө байгаагүй шинэ төрлийн үйлчилгээ эхлэх явдал байлаа. Ингэж шинэ салбарт үйл ажиллагаагаа явуулахын тулд байгууллагын эхлээд стратеги төлөвлөлтийн нэгдсэн хороог буй болгов. Тус хорооны бүрэлдэхүүнүүд худалдааны үндсэн нэгжүүд, даатгал ,үл хөдлөх хөрөнгийн асуудал эрхэлсэн удирдлагууд орсон байв. Байгууллага цаашид өсөх чиглэлд хөгжих асуудлаа хэлэлцэж эхлэх үеп санал зөрөлдөөн маш ихээо тодорч ирэв. Нэг хэсэг нь байгууллага ажиллагаагаа телевизийн холбоо, гэр орондоо байгааг үзэж болох үзэж болох хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэх гэх мэт хурдан хөгжиж байгаа салбаруудад илүүтэй хаэдах хэрэгтэй гэж байлаа. Шинэ салбарт үйл ажиллагаа явуулахад чиглэсэн стратеги боловсруулах зорилгоор уг хороо эхлээд нөхцөл байдлыг нарийн дэс  дараатай судлах , үнлэлт өгөх шийдвэр гарав. Үүний дараа тус хорооны олонх гишүүд энэ стратегийг дэмжих болно гэж тооцоолжээ. Энэхүү нөхцөл байдлыг олон талаас нь судал нь гэдэгт бүхэл бүтэн шинэ салбарын тухай иж бүрэн мэдээлэл цуглуулах , тэнд ямар нөөц боломж байгааг илэрүүлэх , хэр зэрэг үр дүнд хүрч болох, "Сирс" байгууллага шинэ хэлбэрийн үйл ажилгаагаа өрнүүлэхдээ нэр хүнд , маркетинг ,санхүүгийн хүчин чадал зэрэг нэгэнт болж авсан давуу талуудаа хэрхэн ашиглаж болохыг хамруулж байлаа. Хороо энэ байдлаар шинэ салбаруудын багтаамжаас хамааруулан "Сирс"-ийн үйл ажиллагааны хороо энэ байдлаар шинэ салбаруудын багтаамжаас хамааруулан ашиг олох, хэрхэн зорилгодоо хүрэхийн нягт нямбай төлөвлөхөд анхаарсан юм. Үүнээс гадна шинэ төрлийн бизнес эрхлэхдээ "Сирс" байгууллага өөрийнхөө уламжлалт худалдан авагчддаа хамгийн таатай нөхцөл бүрдүүлэхэд дээд зэргээр анхаарах шаардлагатай байлаа. Тэр тусмаа шинэ бизнес бүх улс орон даяр тархсан "Сирс" пүүсийн олон дэлгүүрүүдийг түшиглэн үндэсний хэмжээнд  нэгэн зэрэг эрч хүчтэй эхлэх ёстой болохоор олон төрлийн хүндрэл зэрэг зэрэг гарахын хамт газарт бүрт хүчтэй өрсөлдөөнтэй тулгарах нь гарцаагүй байлаа. Чухамхүү ингэж систем дэс дараатай, шинэжлэх ухааны үндэстэй ажилласаны дүнд "Сирс" байгууллага хэрэглэгчдэд санхүүгийн салбарт үйлчилгээ үзүүлэх чиглэлийг онож сонгон авах бололцоотой болов. Одоо тэр нь "Сирс" Файненшил Нетуорк" гэсэн асар хүчирхэг санхүүгийн хэлхээ болж хувирсаныг бид бэлхнээ мэднэ. Бүр тэр үед "Сирс" компани 26 сая доллар  бүхий гүйлгээний данс, "Оллстейдт Иншуранс компани"-ийн бүрэлдэхүүнүүд  багтдаг. Зээлийн карт зэргээрээ хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагийн санагдуулдаг байлаа. Хорооны бодлого оновчтой байсны нэг илэрхийлэл нь "Дин уиттер Колдуэлл Бэнкер" нэртэй банкыг худалдан авч үйлчлүүлэгчд гарсан дор нь сэтгэл ханамжтай хүлээн авсан "Дискавер" тооцооны картыг бий болгож , бүх дэлгүүрүүдэд шинэ хэлбэрийн худалдаа эрчимтэй явагдаж эхэлсэн явдал байлаа. Ингэж "Сирс" компани стратеги боловсруулснаар амжилтанд хүрч чадажээ.  

Эрэгцүүлэн бодоход зориулсан асуултууд

1)  Таны бодлоор "Сирс" компани энэ удаад эрхэм зорилгоо өөрчилсөн үү? Хэрэв тийм бол үүнийг ямар шалтгаанаар хийх болсон гэж үзэж байна вэ?

2)  Стратеги төлөвлөлтийн хорооны гишүүдийн "Сирс" байгууллага цоо шинэ салбаруудад үйл ажилгаагаа явуулах асуудал хэлэлцэж эхлэх үйд тэдний хувийн үнэт зүйлс гаргах шийдвэрт нь хэрхэн яаж нөлөөлсөн гэж та үзэж байна вэ?

3)  "Сирс" байгууллага өөрийн уламжлалт давуу талуудыг хэрхэн яаж үр бүтээлчээр ашиглаж чадсан бэ?

4)  "Сирс" компани стратегийн төлөвлөгөөндөө ясөх үндсэн өөрчлөлт оруулсан гэж үзэж болох вэ? Өмнө цаг алдаж ашиг орлого буурч эхэлсэн таагүй нөхцөл байдлаас чухам ямар үндсэн арга замаар "Сирс" байгууллага мултран гарсан хэрэг вэ?

5)  Стратегийн төлөвлөлтийн хороо шинэ салбаруудад үйл ажилгаагаа өрнүүлэхийн тулд ямар үндсэн чиглэлийг үйл ажиллагаандаа удирдлага болгосон бэ? Дэс дараатай судалгаа хийсэн , нарийн нягт төлөвлөсөн зэрэг нь тус байгууллагын ажлын амжилтыг тодорхойлж өгсөн гэдэгтэй та санал нийлэх үү?

6)  Стратеги төлөвлөлтийн хорооны ажлын амжилт чухам юунд байсан гэж та үзэж байна вэ?

7)  "Сирс" компани харьцангуй бага алдагдалд орж зах зээл дэхь нэр хүнд, хувийн жингээ хадгалан үлдэж чадсанд хүний хүчин зүйлийн удирдлага хэрхэн нөлөөлсөн байж болох вэ? Энэ бүхэн зөв шийдэгдсэн гэж та хэлж чадах уу? Хэрэв тийм бол та өөрийн хувийн дүгнэлтйиг баримт нотолгоотой гаргаж ирээрэй.

Стратегийн  төлөвлөлтийн багийн ажлын  төлөвлөгөө  /дасгал, ажил 5.2/

Үе шат

Хэзээ

Хэн оролцох

Ашиглах

арга зүй

Байгууллагын мандатыг тодохолох гэх мэт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

"Стратегийн удирдлага" дадлагын хичээлийн төлөвлөгөө

Сэдэв №5. Стратегийн сонголт ба төлөвлөлт

Хичээл №3,4 Төсвийн байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй

Хичээлийн зорилго: Төсвийн байгууллагын стратегийн сонголт хийх, бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө боловсруулах дадал эзэмшүүлэх.

Зорилт:

-       Төсвийн байгууллагын стратегийн сонголт хийх

-       Төсвийн байгууллагын бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийг тодорхойлох

-       Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө боловсруулах

Сургалтын хэрэглэгдэхүүн:

-       Кейс, тараах материал, ажлын хуудас

-       Стратегийн төлөвлөгөө боловсруулах арга зүй

-       Төсвийн байгууллагын бүтээгдэхүүн тодорхойлох арга зүй

Сургалтын арга зүй:

-       Сэргээн хуулбарлах

-       Өөрчлөн хувиргах

-       Шинээр бүтээх

Анги зохион байгуулалт:

-       П хэлбэрийн зохион байгуулалт

-       Дугуй ширээний зохион байгуулалт

-       Багаар ажиллах

Сурах үйл ажиллагааны задаргаа:

Багшийн сургах үйл ажиллагаа

Хугацаа

Оюутны сурах үйл ажиллагаа

Тайлбар

1

Багш оюутнуудад хичээлийн сэдэв зорилгыг танилцуулна

5

Оюутнууд дадлагын хичээл дээр юу хийх талаар баримжаатай болж, дэвтэртээ тэмдэглэл хийнэ.

 

2

Төсвийн байгууллагын стратегийн сонголт хийх аргыг тодотгох

30

Төсвийн байгууллагын стратегийн сонголт хийх аргыг ашиглан стратегийн хувилбар боловсруулах, дасгал ажил хийх

 

3

Төсвийн байгууллагын бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийг тодорхойлох

арга зүйг танилцуулах

30

Төсвийн байгууллагын бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийг тодорхойлох матриц ашиглан бүтээгдэхүүн тодорхойлох, дасгал ажил хийх

 

4

Төсвийн байгууллагын бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийг сонгох, боловсруулахад анхаарах асуудлыг танилцуулах

25

Төсвийн байгууллагын бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийг сонгон боловсруулж, шалгууруудыг тэмдэглэж авах

 

5

Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудлыг танилцуулах

45

Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний бүтцийн дагуу  төлөвлөгөө боловсруулж, анхаарах асуудлыг тэмдэглэх

дасгал ажил хийх

 

6

Зөв хувилбарыг сэдэлжүүлэх

30

Оюутнууд харилцан бие биенийхээ алдааг олох, дүгнэлт хийх

 

7

Дүгнэх

15

Оюутан алдаагаа засаж, тэмдэглэл хөтөлнө.

 

Нийт

180

 

 

Хяналт шинжилгээ\Засвар залруулга\:

Багш хичээлийн явцад засвар, залруулга, тайлбар хийх ба оюутнууд сэдвээс гажих, халих явдлаас сэргийлж үндсэн асуудалд хандуулна.

Үнэлгээ, дүгнэлт: Стандарт үнэлгээгээр үнэлэх.

Төсвийн байгууллагын стратегийн сонголт хийх аргыг тодотгох Дасгал, сорил 5.5

........................ баг

Тодорхойлсон зорилгын жишээ

5 Шатлалын аргаар тавигдах асуулт

 

I.                       1-р асуулт

II.                       2-р асуулт

III.                       3-р асуулт

IV.                       4-р асуулт

V.                       5-р асуулт

 

VI.                       1-р асуулт

VII.                       2-р асуулт

VIII.                       3-р асуулт

IX.                       4-р асуулт

5-р асуулт

 

X.                       1-р асуулт

XI.                       2-р асуулт

XII.                       3-р асуулт

XIII.                       4-р асуулт

5-р асуулт

 

XIV.                       1-р асуулт

XV.                       2-р асуулт

XVI.                       3-р асуулт

XVII.                       4-р асуулт

XVIII.                       5-р асуулт

XIX.                       Дүгнэлт:

 

 

 

 

 

 

Төсвийн байгууллагын бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийг тодорхойлох арга зүй /Дасгал, сорил 5.6/

 Нутгийн захиргааны байгууллагын бүтээгдэхүүний ангилал

            ..................... баг

 

 

 

БХИС-ийн бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийн жишээ Дасгал, сорил 5.7

            ................... баг

Үзүүлэлт

Жишээ

Орцын

 

 

 

 

 

 

Гарцын

 

 

 

 

 

 

Үр ашгийн

 

 

 

 

Үр нөлөөний үзүүлэлт

 

 

 

 

             Дүгнэлт, санал:

...............................................................................................................................................

...............................................................................................................................................

...............................................................................................................................................

...............................................................................................................................................

.............................................................................................................................................

Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал /Дасгал, сорил 5.8/

            ........................ баг

Дэвшүүлсэн зорилго:

 

Зорилт

Хийх ажил

Хэн хийх

Хугацаа

Хяналт

Төсөв

Тодотгол

1

2

3

4

5

6

7

Зорилт 1

 

 

 

 

 

 

 

 

Зорилт 1

 

 

 

 

 

 

 

 

Зорилт 1

 

 

 

 

 

 

 

 

Зорилт 1

 

 

 

 

 

 

 

 

Зорилт 1

 

 

 

 

 

 

 

 

 1-р баганад зорилтуудыг бичнэ

2-р баганад зорилтуудыг биелүүлэхэд ямар ажлыг ямар дарааллаар хийхийг тодорхойлон бичнэ

3-р баганад уг ажлыг хариуцан гүйцэтгэх хүний нэр, албан тушаалыг бичнэ

4-р баганад ямар хугацаанд хэднээс хэдний хооронд хийсэн байх ёстойг бичнэ

5-р баганад ажлын явц, биелэлтийг хэн хэрхэн яаж хянах арга механизмыг бичнэ

6-р баганад уг ажил нь ямар төсөвтэйг харуулна

7-р баганад тодотгол, залруулга хийх шаардлагатай бол бичнэ

Дасгал ажил 5.9

Та стратегийн төлөвлөлтийн талаар юу мэддэг вэ.

К

Та стратегийн төлөвлөлтийн талаар юу мэдэхийг хүсэж байна вэ?

W

Та стратегийн төлөвлөлтийн  талаар шинээр юу мэдэж авсан бэ?

L

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Стратеги, төлөвлөлт ба сонголтын  талаархи онолын мэдлэгийг бататгах /дасгал, сорил 5.3/

Тест "А" Вариант

1)     Аль ойлголт нь зөв вэ?

А. Байгууллага нь төлөвлөлтийн үндсэн дээр сонголт хийснийг стратегийн сонголт гэдэг.

Б. Байгууллага нь төлөвлөгөө боловсруулж уг асуудлаас оновчтойг сонгох нь стратегийн сонголт юм.

В. Байгууллага нь төлөвлөлт хийж, төлөвлөгөө батлан гаргаж түүнээсээ хэрэгжиж болохыг сонгох нь стратегийн сонголт юм.

Г. Байгууллага нь стратегийн үндсэн хуувилбаруудаас хамгийн оновчтойг сонгон авах шийдвэрийг стратегийн сонголт гэдэг.

2)     Стратеги сонголтыг  хийх үндсэн 2 хандлага аль вэ?

A.     Объект, субъект                               Б. Объектив, субъектив

B.     Эрх зүйн хандлага                              Г.Эдийн засгийн хандлага

3)     Стратегийн хэдэн төрөл байдаг вэ?

A.     2                           Б. 4                             В. 6                    Г. 8

4)     Хамгийн анх төрийн салбарт стратегийн төлөвлөлтийг хэрэглэсэн эрдэмтэн ?

А. П.Ф.Друкер       Б. Майкл Мескон     В. Питер Рай            Г. Майкел москоу

5)     Стратегийн ний дутууг бичнэ үү ?

А. Корпорацийн    Б. . . . . . . . . . . . . . .   В. Үйлдвэрлэлийн

6)     Төрийн удирдлагийг хэрэгжүүлэгч нь / зөв хувилбаруудыг сонго/

А. Захиргааны төв байгууллага           Б. Засгийн газар

В. Нутгийн захиргааны байгууллага  Г. Орон нутгийн эрх бүхий байгууллагууд

7)     Стратегийн төлөвлөлтийн түвшинг хэд ангилдаг вэ ?

А. Корпорацийн түвшин  Б. Төлөвлөлт ба зорилго В. Урт ба богино

8)     Петер Друкер стратегийн төлөвлөлтийн ажиллагааг 5 гол асуултанд нэгтгэн дүгнэсэн / илүүцийг ол/

А. Манай бизнес эрхэм зохилготой юу?    Б. Манай хэрэглэгч хэн бэ?

В. Манай ажилчид хэр ур чадвартай вэ?

Г. Хэрэгэлэгчдэд үнэлэгдэхийн тулд юу хийх вэ?

Д. Манай үр дүн юу байх вэ?                   Е. Манай төлөвлөгөө юу вэ?

9)     Стратегийн төлөвлөлтөнд менежментийн 4 үндсэн ажиллагаа хамаардаг гэж Питер Лоранж үзсэн. /Илүүцийг ол/

А. Нөөцийг хуваарилалт                         Б. Гадаад орчинд дасах

В. Дотоод зохицуулалт                          Г. Гадаад дотоод орчинд шинжилгээ хийх

Д. Зохион байгуулалтын удирдлагыг урьдчилан харах

10)   Стратегийн төлөвлөлтийн үйл явцыг бичнэ үү?

.........................................................................................................................................

.........................................................................................................................................

.........................................................................................................................................

.........................................................................................................................................

.........................................................................................................................................

.........................................................................................................................................

.........................................................................................................................................

.........................................................................................................................................

.........................................................................................................................................

.........................................................................................................................................

.........................................................................................................................................

.........................................................................................................................................

.........................................................................................................................................

.........................................................................................................................................

.........................................................................................................................................

........................................................................................................................................

Стратеги, төлөвлөлт ба сонголтын  талаархи онолын мэдлэгийг бататгах /дасгал, сорил 5.4/

 

Тест "А" Вариант

1)     Стратегийн сонголтыг хийхийн тулд анхаарч үзэх шаардлагатай нөхцөлүүд /үл хамаарахыг ол/

А. Тухайн стратеги сайтар судлагдсан эсэх

Б. Байгууллагын эрхэм зорилго үнэт зүйлстэй нийцэж байгаа эсэх

В. Байгууллагын ажлын байрны тоо хэмжээг тодорхойлсон эсэх

Г. Өрсөлдөх давуу тал, суурь чадамж, нөөцтэй нягт уялдаж чадсан эсэх

2)     Бостоны матрицийн давуу талууд /илүүцийг ол/

А. Гол төлөв бэлэн мөнгөний эргэлтэнд анхаарлаа хандуулдаг

Б. Байгууллагын дотоод хэсгүүдийн уялдаа холбоог илрүүлэх боломжтой

В. Байгууллагын нэгж тус бүрийн хөгжлийн үе шатыг тодорхойлох боломж олгодог.

Г. Ашиглахад энгийн бөгөөд мөнгөн хөрөнгийг юунд зарцуулах нь ашигтайг харуулдаг.

3)      Төрийн салбарт анх хэдэн онд стратегийн төлөвлөлтийг хэрэглсэн бэ?

А. 1975          Б. 1976           В. 1977          Г. 1978

4)      Стратегийн төлөвлөлт гэдэг нь

.................................................................................................................................

.................................................................................................................................

.................................................................................................................................

5)     Аль нь зөв бэ?

А. Стратегийн төлөвлөгөө нь маш урт хугацааны төлөвлөгөө

Б. Стратегийн төлөвлөгөө нь богино хугацааны төлөвлөгөө

В. Стратегийн төлөвлөгөө нь урт хугацааны төлөвлөгөө

6)  Харилцан хамаарлыг олох

     1. Корпорацийн түвшин                                                      а. Нэгжийн стратеги

     2. Корпораци портфелийн түвшин                                 б. Ерөнхий стратеги

     3. Үйлвэрлэлийн стратегийн түвшин                            в. Салбарын стратеги

  А. 1б 2в 3а                          Б. 1а 2б 3в                            В. 3в 2а 3б

 7)  Стратегийн төлөвлөгөөг боловсруулахад гадаад орчин хамаарах уу?

 А. Хамаарахгүй                 Б. Хамаарна                        В. Хоёулаа буруу

 

8)  Стратегийн төлөвлөгөөг аль шатны сүбъектүүд боловсруулах вэ?

 А. Байгууллагын бүх ажилчид буюу менежерүүд

 Б. Зөвхөн дунд түвшиний менежерүүд

 В.  Дээд шатны менежерүүд

 9) Тууш төлөвлөгөөний гадаад илэрхийлэл нь  /нөхөх/

  А. Дүрэм                  Б. Журам                   В. ................................................

 10) Нэг удаагийн төлөвлөгөөний гадаад илэрхийлэл нь  /нөхөх/

   А. Стратегүүд               Б. Завсрын төлөвлөгөө               В. .................................

Стратегийн сонголт ба төлөвлөлт

Сэдэв 5. Өөрийгөө шалгах тест

 1.     Стратегийн удирдлагын төлөвлөх үйл явцад нь байгууллагад стратегийг бүрдүүлэхэд 4 үүргийг гүйцэтгэдэг. Дутууг нь нөхнө үү

А. Стратеги бүрдүүлэх тухай албан ёсны шийдвэр гаргах

Б. Шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах

В. .............................................................................

Г. ...............................................................................

2.     Стратегийг бүрдүүлэх тухай албан ёсны шийдвэр гаргах , түүний хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хянах, нөлөөлөх, үнэлэх, дүгнэх үйл ажиллагааны нийлбэр нэгдэлийг юу" гэдэг вэ?

А. Стратерийн удирдлага                Б. Стратегийн удирдлагын төлөвлөлт

В. Стратегийн хяналт                       Г. Стратерийн бүрдүүлэлт

3.     Стратегийн төлөвлөлтийн үйл явц нь хэдэн үе шатаар явагддаг вэ?

А. 7                   Б.5                   В.8                       Г.9

4.     Төлөвлөлтийг :

А. Стратеги төлөвлөлтийн арга   

Б. Төлөвлөлтийн түвшин

В. .........................................

Г. ......................................... гэж ангилдаг.

5.     Стратеги төлөвлөлтийг хийх хэдэн шаардлага байдаг вэ?

А. 3                   Б.4                    В.5                       Г.6

6.     Стратегийн төлөвлөгөөг боловсруулахад стратегийн төлөвлөлгөөг бизнес болон бусад төлөвлөгөөнөөс............................................... шаардлагатай.

7.     Төлөвлөлтийг хугацаанаас нь хамааруулан хэд ангилдан вэ?

А. 2                    Б.3                    В.4                       Г.5

8.   Стратеги төлөвлөгөөг боловсруулахад3 үндсэн аргуудыг хэргэлдэг.үүнд:

А. Шат дараалсан үйл ажиллагааны арга

Б. ....................................             В. Багаас томруу зөөлөн гулсах арга

9.   Төлөвлөлтийн процесс хэдэн үе шаттай вэ?

А. 4                     Б.6                   В.8                       Г.9

10. ............................. боловсруулахад стратегийн төлөвлөгөөг бизнесс болон бусад төлөвлөгөөнөөс ялгагдах онцлогийг сайн мэдэх шаардлагатай.

А. Стратеги төлөвлөгөө              Б. Бизнесс төлөвлөгөө

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. Б.Сүрэн (зочин) | 2012-09-17 17:38:28
таны блог их таалагдаж байна танд амжилт хүсье
2. Б.Сүрэн (зочин) | 2012-09-17 17:38:31
таны блог их таалагдаж байна танд амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.