Семинар9. Монгол улсын төсвийн зарлагын ангилал

Семинар-9

1.    Монгол улсын төсвийн зарлагын ангилал

2.    Монгол улсын төсвийн зарлагын төлөвлөлт, гүйцэтгэл 2008-2012

3.    Төсвийн зарлагын үр дагаварын түвшин

4.    Төсвийн урсгал зардлын шинжилгээ

5.    Хөрөнгө зардал, ашгийн шинжилгээ

1.    Монгол улсын төсвийн зарлагын ангилал

Төвсийн зарлага нь төрөөс чиг үүрэг, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд татавраар хуримтлуулсан орлогыг хэрхэн хуваарилж, зарцуулахыг илэрхийлэх мөнгө харилцаа бөгөөд төсвийн жил бүрийн төлөвлөгөөрөө тодорхойлогддог. Нийгмийн үйлдвэрлэлийг өргөтгөх, соёл, олон нийтийн арга хэмжээг санхүүжүүлэх, шинжлэх ухаан, техник технологийг хөгжүүлэхэд зориулсан улсын төсвийн орлогыг дахин хуваарилах явцад үүсэж буй харилцааг төсвийн зарлага хэмээн ойлгож болно.

Төсвийн зарлагад:

  • Бүтээгдэхүүний ангиар хуваарилсан төсөв
  • Улсын төсвөөс төлөх тэтгэвэр, тэтгэмж, бусад зардал
  • Өмчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад зардал
  • Улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалт ордог.

Бүтээгдэхүүний ангиар хуваарилсан төсөв:

Засгийн газрын төсвийн байгууллага, бусад этгээдээс бүтээгдэхүүн худалдаж авах зардал юм. Жишээ нь:

  • Эмнэлгийн тусламж үзүүлэх үйлчилгээ
  • Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ
  • Хөдөлмөр эрхлэлтийн хууль эрх зүйг боловсролын болгох үйлчилгээ
  • Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ
  • Зөвшөөрөл олгох үйлчилгээ
  • Ерөнхий дунд боловсрол олгох үйлчилгээ
  • Галт түймрээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ
  • Цагдаагийн үйлчилгээ
  • Зам засварын үйлчилгээ гэх мэт

Улсын төсвөөс төлөх тэтгэвэр, тэтгэмж, бусад зардал:

Ямар нэгэн бараа үйлчилгээ хариуд нь авалгүйгээр улсын төсвөөс төлөх бусдад шилжүүлж буй мөнгөн хөрөнгө зардал юм. Жишээ нь:

  • Ажилгүйдлийн тэтгэмж
  • Өндөр насны тэтгэвэр
  • Төрийн албан хаагчын нэг хүүхдийн сургалтын төлбөр гэх мэт

Өмчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдох бусад зардал:

Энэ нь төсвийн байгууллага өмчлөгчийн хуьвд Засгийн газраас гарах урсгал зардал юм. Тухайлбал:

  • Төрийн албан хаагчдын давтан сургалтын зардал
  • Бүтцийн өөрчлөлтийн зардал
  • Хөрөнгийн дахин үнэлгээний зардал
  • Урсгал завсарын зардал

Улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зардал:

Энэ нь улсын төсвөөс санхүүжүүлэх улсын өмчид оруулах хөрөнгө оруулалтын зардал юм. Төсвийн зарлагыг нийгмийн хүрээг бүхэлд нь хамардгийнх нь хувьд нийгмийн бараа бүтээгдэхүүн гэж тодорхойлдог бөгөөд түүний хэрэгцээг хязгаарлах боломжтой, боломжгүй бүтээгдэхүүн гэж ангилан авч үздэг байна.

Төсвийн зарлагын өдөр тутмын хэрэглээнд, өөрөөр хэлбэл дахин ашиглагдахгүй нэг удаа зарцуулаад өнгөрөх буюу хамгийн идэвхигүй зардлыг урсгал зардал гэнэ.

Урсгал зардлыг дараах байдлаар анилдаг. Үүнд:

  • Цалин хөлс
  • Нийгмийн даатгалын шимтгэл
  • Бараа үйлчилгээний бусад зардал

Зээлийн үйлчилгээний зардал:

  • Засгийн газрын төлөх гадаад зээлийн хүү
  • Бондын хүү
  • Засгийн газрын өрийн бичгийн хүү
  • Монгол банкнаас авсан зээлийн хүү

Татаас буюу урсгал шилжүүлэг. Энэ зардал нь:

  • Улсын төсвөөс эрчим хүчний болон хотын нийтийн тээвэр зэрэг төрийн өмчийн аж ахуй нэгжид төсвөөс өгөх татаас,
  • Төсөв хоорондын болон төсвийн доторхи шилжүүллэгүүд,
  • Иргэдэд олгох тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт, нөхөн олговор,
  • Олон улсын байгууллагад төсвөөс төлөх гишүүний татвар
  • Хандив, хураамжаас бүрдэнэ.

2.Монгол улсын төсвийн зарлагын төлөвлөлт, гүйцэтгэл

             2008-2012

МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2008-2012 онд

1.  МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2008

Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулиар нэгдсэн төсвийн нийт орлого 2,423.2 тэрбум төгрөг, нийт зарлага 2,560.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 136.9  тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.5 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн орлого 1,718.1 тэрбум төгрөг, зарлага 1,946.6 тэрбум төгрөг, улсын төсвийн нийт тэнцэл 228.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 4.2 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар батлагдсан.

 I Тодотгол 2008

 Монгол Улсын 2008 оны батлагдсан төсвийг хэрэгжүүлэх явцад Засгийн газрын шинээр хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцлийг хангах, хууль, эрх зүйн орчны өөрчлөлтийн улмаас төсөвт зайлшгүй нэмж тусгах шаардлагатай арга хэмжээг тусгах, УИХ-аас эрх олгосны дагуу Засгийн газрын тогтоолуудаар 2007 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зохицуулалт хийгдсэн зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор 3 дугаар сард төсвийн тодотгол хийсэн.

 Монгол Улсын 2008 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт орлого 2,425.7 тэрбум төгрөг, нийт зарлага 2,774.8 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 349.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 6.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн орлого 1,676.6 тэрбум төгрөг, зарлага 2,141.1 тэрбум төгрөг болж, улсын төсвийн нийт тэнцэл 464.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.5 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар батлагдсан.

 II Тодотгол 2008

 Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хууль батлагдсанаас хойш гарсан тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн улмаас бий болсон өөрчлөлтүүдийг тусгах, төсөвт байгууллагуудын тогтмол зардлын үнийн өсөлтийг санхүүжүүлэх шаардлагын улмаас 2008 оны 10 дугаар сард төсвийн тодотгол хийсэн.

 Ингэснээр Монгол Улсын 2008 оны нэгдсэн төсвийн нийт орлого 2,496.9 тэрбум төгрөг, нийт зарлага 2,516.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 19.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн орлого 1,720.3 тэрбум төгрөг, зарлага 1,815.6 тэрбум төгрөг болж, улсын төсвийн нийт тэнцэл 95.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.6 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар батлагдсан.

  2.  МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2009

 Засгийн газраас 2009 онд баримтлах төсвийн бодлого нь макро эдийн засгийн зорилтуудыг хангаж, мөнгөний бодлоготой уялдсан, төрийн албаны тоо болон цалин хөлсийг нэмэгдүүлэлгүй, үр ашиг багатай хөрөнгө оруулалт, урсгал зардлыг багасгах замаар эх үүсвэрийг чөлөөлж, тогтмол зардлын үнийн өсөлтийг санхүүжүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээг гагцхүү хэрэгцээтэй нийгмийн бүлгүүдэд зориулахад чиглэсэн Төсвийн хумих бодлого байсан.

 Монгол Улсын 2009 оны батлагдсан төсвөөр нэгдсэн төсвийн нийт орлого 2,223.9 тэрбум төгрөг, нийт зарлага 2,619.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 395.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн орлого 1,847.8 тэрбум төгрөг, зарлага 2,200.9 тэрбум төгрөг, улсын төсвийн нийт тэнцэл 353.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар батлагдсан.

I Тодотгол 2009

 Олон улсын санхүүгийн зах зээл дээр бий болсон  санхүүгийн хямралын улмаас дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ огцом буурсан нь  манай улсын эдийн засагт нөлөөлж, улмаар төсвийн орлого ихээхэн хэмжээгээр буурч байгаатай холбогдуулан төсвөөс санхүүжүүлэх урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, хумих зайлшгүй шаардлага тулгарсан тул 3 дугаар сард тодотгол хийсэн.

 УИХ-ын 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн чуулганаар нэгдсэн төсвийн нийт орлого 1,973.01 тэрбум төгрөг, нийт зарлага 2,314.2 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 341.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай, улсын төсвийн нийт орлого 1,621.3 тэрбум төгрөг, нийт зарлага 1,854.7 тэрбум төгрөг, улсын төсвийн нийт тэнцэл 233.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.7 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар батлагдсан.

 II Тодотгол 2009 /МУХС-ийн төсөвт/

 ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Стэнд бай хөтөлбөрийн хүрээнд Олон улсын байгууллага,хандивлагч орнуудтай тохирсон хэлэлцээрийн дагуу нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулах, үүнд чиглэсэн зардлыг бууруулахгүй байх, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн  "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд 7 дугаар сард төсвийн тодотгол хийсэн.

 Монгол Улсыг Хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2009 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан. Тус тодотголыг хийснээр нэгдсэн төсвийн нийт орлого 2,054.7 тэрбум төгрөг, нийт зарлага 2,418.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 364.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.8 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар УИХ-ын 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар батлагдсан.

 III Тодотгол 2009 /НДС-ийн төсөвт/

 Нийгмийн Даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан. Тус тодотголыг хийснээр нэгдсэн төсвийн нийт орлого 2,054.7 тэрбум төгрөг, нийт зарлага 2,436.2 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 381.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар УИХ-ын 2009 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн хуулиар батлагдсан.

 3.  МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2010 ОН

 Монгол Улсын 2010 оны төсвийг боловсруулахдаа эдийн засгийн хямралын үед хүн амын мөнгөн орлогыг  болон тэтгэмжийн хамрах хүрээг бууруулахгүй байх, ингэхдээ стратегийн орд газруудаас бий болж буй орлогыг иргэдэд хуваарилах механизмтай уялдуулан хамтатган шийдэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хумих бодлогыг баримтлахгүй байхаар төлөвлөсөн.

 Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн нийт орлого 2,426.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 2,785.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 38.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 358.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.0 хувь, улсын төсвийн нийт алдагдал 152.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.1 хувьтай тэнцэхээр батлагдсан.

Тодотгол 2010

 Орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, Улсын Их хурлаас хөрөнгө оруулалтын асуудлаар Засгийн газарт чиглэл болгосныг хэрэгжүүлэх, Улсын Их хурлаас шийдвэрлэсэн Засгийн газрын бондын зардлыг төсөвт бүртгэх, зайлшгүй шаардлагатай урсгал зарлагын эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд тодотгол хийсэн.

 Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт орлого батлагдсан төсвөөс 218.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2,645.7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага батлагдсан төсвөөс 322.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 3,107.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 103.6 тэрбум төгрөгөөр муудаж нэгдсэн төсвийн нийт алдагдал 462.2 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 6.4 хувьтай тэнцэхээр УИХ-ын 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар батлагдсан.

 4.  МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2011

 Монгол улсын 2011 оны төсвийн бодлогын гол чиглэл нь ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтийн суурийг оновчтой бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг татварын болон бодлогын бусад арга хэрэгслээр дэмжих, улмаар уул уурхайгаас хэт хамааралтай болж буй эдийн засгийн бүтцийг аажмаар өөрчлөх, жижиг дунд үйлдвэрлэл, түүн дотроо дотоодоос түүхий эдээ хангадаг үйлдвэрлэлийн салбарыг хөхиүлэн дэмжих замаар ажилгүйдлийг бууруулах асуудал байсан.

 УИХ-ын 2010 оны 6 дугаар сарын 24 -ний өдрийн хуралдаанаар батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогыг хуримтлуулах зорилгоор төсвийн тогтворжуулалтын санг үүсгэлээ.

 Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -9.9 хувь, улсын төсвийн орлого 2,492.3 тэрбум төгрөг, зарлага 2,782.7 тэрбум төгрөг, улсын төсвийн тэнцэл 290.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-ын 2010 оны 11 дүгээр сарын 25-ны хуралдаанаар батлагдсан.

 Тодотгол 2011

 Улсын Их хурлаас Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх, Улсын Их хурлаас шийдвэрлэсэн зарим арга хэмжээг хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн шийдвэртэй зардлуудыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын 2011 оны төсвийн тодотголыг боловсруулсан.

 Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3,942.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 4,931.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 48.5 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 988.7 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -9.7 хувь, улсын төсвийн орлого 3,080.0 тэрбум төгрөг, зарлага 3,609.8 тэрбум төгрөг, улсын төсвийн тэнцэл 529.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-ын 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан.

 5.  МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ 2012

 Монгол Улсын 2012 оны төсвийг эдийн засгийн өсөлт, олон улсын зах зээл дэх ашигт малтмалын үнийн нөлөөллийг үндэслэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудын хүрээнд хөтөлбөрөөр төлөвлөж, төсвийн байгууллагын өөрийн орлого төсвийн зарлагыг санхүүжүүлэх бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан боловсруулсан. Эдийн засгийн өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалин, иргэдийн тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортод татварын зохицуулалт хийх, хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжих зэрэг чухал арга хэмжээнүүдийг төсөвт тусгасан.

 Монгол улсын 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 5,825.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.1 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 6,309.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 483.8 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -3.0 хувь, улсын төсвийн орлого 4,360.7 тэрбум төгрөг, зарлага 4,865.9 тэрбум төгрөг, улсын төсвийн тэнцэл 1,059.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан.




2,406,489.5

2,406,489.5

2,406,489.5

2,406,489.5

1,827,877.9

1,827,877.9

1,827,877.9

1,827,877.9

 

455,024.0

455,024.0

455,024.0

455,024.0

 

107,672.2

107,672.2

107,672.2

107,672.2

 

302,742.0

223,498.7

223,498.7

223,498.7

 

44,609.8

50,659.2

129,663.2

129,663.2

 

252,827.9

251,697.2

251,697.2

251,697.2

 

10,304.2

10,304.2

10,304.2

10,304.2

 

465,442.8

413,962.3

413,962.3

413,962.3

 

232,419.1

198,307.2

198,307.2

198,307.2

 

16,986.5

16,986.5

16,986.5

16,986.5

 

182,911.6

163,193.4

163,193.4

163,193.4

 

211,961.7

191,450.5

191,450.5

191,450.5

 

375,572.2

329,914.0

332,551.2

332,551.2

 

2,366.4

2,366.4

2,366.4

2,366.4

 

18,000.0

22,000.0

22,000.0

22,000.0

 





 












3. Төсвийн зарлагын үр дагаварын түвшин

Санхүүгйин шинжлэх ухаан үүсэж хөгжиж эхлэх үед эрдэмтэдийн анхааралд гол төлөв төрийн орлогын асуудалд төвлөрч, тэд төсвийн зарлагыг бараг сонирхдоггүй байжээ. Батлан хамгаалах, засгийн эрх барихтай холбогдсон зардалд, боловсрол, өндөр настны тэтгэвэр, улс орны эдийн засгийн хөгжилд зориулсан зардлыг зөвхөн 21 зууны хагасаас судлах болсон байна. Харин 21 зууны сүүл үеэс төсвийн зарлагыг орлогоос илүү ач холбогдолтой, "хуьийн аж ахуй адилаар төрийн санхүүгийн аж ахуйд орлого бус, зарлага шийдвэрлэх ач холбогдолтой хэмээн үзэх болжээ.

Төсвийн зарлага нь нийгмийн үйлдвэрлэлийг өргөтгөх, соёл, олон нийтийн арга хэмжээг санхүүжүүлэх, шинжлэх ухаан, техник, технологыг хөгжүүлэхэд зориулсан улсын төсвийн орлогыг дахин хуваарилахад үүсэж байгаа харилцаа учир түүнийг удирдах үйл ажиллагаа чухал үүрэгтэй.

Төсвийн зарлагыг удирдлага н дараах үндсэн 3 зорилтыг өөртөө агуулдаг. Үүнд:

1.    Санхүүгийн нэгдсэн сахилга батыг хангах "зардлыг хангах"

2.    Тэргүүлэх чиглэлд нөөцийг хуваарилах "стратегийн чиглэлд хөрөнгө хуваарилах"

3.    Үйл ажиллагааны удирдлагыг сайжруулах "үр ашиг, үр дүнг чухалчлах" зорилттой байдаг.

Төсвийн зарлагын удирдлага нь нийгмийн хүсч буй үр дагаварт хүрэхэд чиглэсэн улсын салбарын төсөвлөлтийн нэг хандлага юм. Тухайлбал:

Төрийн зардлын удирдлага нь дараах асуудлуудыг шийдвэрлэдэг.

  • Төсвөөр дамжуулан бид ямар үр дүнд, үр дагавгарт хүрэхийг хүсч байна вэ?
  • Эдгээр үр дагаварт хүрэхийн тулд бид ямар дэс дарааллаар төсвийн үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй вэ?

Төсвийн зарлагын удирдлага нь гурван үр дагавартай байдаг.

  • Төрийн санхүүгийн нэгдсэн сахилга бат
  • Хуваарилалтын үр ашиг
  • Үйл ажиллагааны үр ашиг зэрэгт хүрэхийг урамшуулахад чиглэдэг.

Төрийн санхүүгийн нэгдсэн сахилга бат:

Төсвийн зарлагын нийт орлого "дотоод орлого дээр гадаад зээлийн тогтвортой хэмжээг нэмсэн"-той зэрэгцүүлэхийг төсвийн санхүүгийн нэгдсэн сахилга бат гэнэ. Өөрөөр хэлбэл энэ нь төсвийн зарлагыг тогтвортой хязгаарт барьж байх явдал бөгөөд өөрийн олж чадахаас илүү зүйлийг зацуулахгүй байна гэсэн ойлголт юм. Энэ нь төсөв нэхэмжилэгчид төсвөө тэнцвэртэй байлгахыг албадан шаардаж, төсвийн зардал "урсгал болон хөрөнгийн"-ын бүтэц ямар байгааг анхаарна гэсэн үг юм.

Хуваарилалтын үр ашиг:

Төсвийг хуваарилахдаа стратегийн тэргүүлэх чиглэлүүдэд нийцүүлэхийг шаарддаг. Төсвийн хөрөнгийг улс орны стратегийн иэргүүлэгч чиглэлүүдийг урамшуулдаг хөтөлбөр, үйл ажиллагаануудад хуваариладаг уу? Засгийн газар мөнгөө зөв зүйтэй зарцууладаг уу гэдгийг анхаарах шаардлагатай. Эдийн засагчид энэ чиглэлээр эрдэм шинжилгээний бүтээл тууривсан ч, үр дүн нь цогцолбор бус байсаар байна. Үндсэн асуудал нь салбаруудын хооронд салбарын дотоодод, хөтөлбөр, үйл ажиллагаануудад үр дүнтэйгээр төсвийг хуваарилах бөгөөд энэ тохиолдолд төр нь төсвөө "зөв" зүйлд "гүйцэтгэл" үр дүнд зарцуулах явдал.

Үйл ажиллагааны үр ашиг нь:

Төрийн үйлчилгээг боломжийн чанартай бага өртөгтэйгээр үзүүлэхээс хамаардаг. Үйл ажиллагааны үр ашиг, монополь эзэн агентлагын асуудал гэх мэт. Засгийн газар нэгдсэн сахилга батыг тогтоож, хуваарилалтын үр ашгийг нэмэгдүүлсэн гэж төсөөлөл, энэ нь төсөв, түүний зориулагдсаныг харуулна. Гэхдээ үйлчилгээг сэтгэлд нийцсэн чанартайгаар боломжийн өртөгтэй үзүүлэх зорилт биелэлтээ олж, энэ тохиолдолд дараах хоёр асуудал гарч ирнэ.

  • Засгийн газар ихэнхи үйлчилгээний байнгын монополь нийлүүлэгч болдог. Монополь нийлүүлэгч өртгийг багасгах, чанартай сайн үйлчилгээ үзүүлэх сонирхол багатай байдаг.
  • Зарлагыг удирдлагын нийтлэг асуудал. Байгууллагын ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг дээд удирдлагын зүгээс хэрхэн хянаж, шинжлэх зэрэг.

Санхүүгийн нэгдсэн сахилга бат, хуваарилалтын үр ашиг, үйл ажиллагааны үр ашиг нь төсвийн зардлын шинжилгээг хэрхэн яаж хийсэн бэ? гэдгээс хамаарна.

4.    Төсвийн урсгал зардлын шинжилгээ

Төсвийн зардлын шинжилгээг урсгал, хөрөнгийн гэж ангилдаг.

Төсвийн зардлын шинжилгээ дараах үүрэгтэй.

  • Төсөвт инфляцийн түвшинг урьдчилан тооцож судлах үүнээс зайлс хийх бололцоог бий болгох
  • Төсөвт байгууллагын төсвийн зарцуулалтанд судалгаа, шинжилгээ хийж, шүүмжлэлтэй хангах, үнэлэлт дүгнэлт өгч, төсвийн зарцуулалтыг эрүүлжүүлэх үүрэгтэй.

Төсвийн урсгал зардлын шинжилгээ нь:

Төсвийн байгууллагын урьдчлан тооцож, батлагдсан төсвийн төлөвлөгөөгөө урсгал зардлын гүйцэтгэлтэй харьцуулан үнэлж, норм хэмжээг харгалзан шаардлагатай тооцоог хийх үйл ажиллагааг юм.

      Урсгал зардлын шинжилгээ хийснээр хөгжлийн цаашдын бодлого, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Урсгал зардлын шинжилгээний гол зорилго нь төсвийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт өгч. Харьцуулалт хийх явдал байдаг. Зардлын шинжилгээ хийсэнээр:

  • Төсвийн байгууллагын хөрөнгийн ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, орлого олох арга замыг илэрүүлэх
  • Хөрөнгө оруулалтыг дэмжин татварыг зөв тогтоож,
  • Инфляциас зайлс хийх, эдийн засгийн бусад асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах зардал ямар байгааг тооцож, төсвийн алдагдалыг багасгах боломж бүрддэг.

Төсвийн урсгал зардлын шинжилгээг хийхдээ зэрэгцүүлсэн буюу хэвтээ, бүтцийн өөрчлөлтийн буюу босоо шинжилгээний аргыг хэрэглэдэг.

5.    Хөрөнгө зардал, ашгийн шинжилгээ.

Ямар нэгэн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлэх хэрэгтэй хэгийг тодорхойлохын тулд орон нутаг ба хувь хүмүүст үзүүлдэг бүх нөлөөллийг үнэлж үзэх нь чухал юм. Засгийн газрын ямар нэгэн хөтөлбөр байна гэж бодъё уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө орон нутаг тодорхой хэмжээний нөөцтэй байх ёстой хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эдгээр нийтийн ба хувийн, мөнгөн ба мөнгөн бус нөөцийг заримыг ашигладаг үүний үр дүнд хөтөлбөр нь түүнийг хэрэгжүүлэхээс өмнө байгаагүй шинэ багц нөөцийг бий болгодог. Хөтөлбөрт ашигладаг нөөц бол түүний зарлага уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэний дүнд бий болсон шинэ нөөц бол түүний ашиг юм.

            Зарим улс орон тухайлбал Швед, Финлянд төсвийн шинжилгээ хийхдээ гүйцэтгэх байгууллага бүр өөрийн үйл ажиллагаанд нарийвчилсан шинжилгээ хийж түүндээ түшиглэн өөрийн саналыг яамандаа оруулдаг байна. Эдгээр улс төсвийн урсгал зардлын шинжилгээ хийхдээ үр дүнгийн, нөөцийн, ирээдүйн гэсэн гурван хэлбэрээр хийдэг. Үүнд:

Үр дүнгийн шинжилгээ:

Энэ нь шинжилгээгээр тухайн төсвийн байгууллагын үйл ажиллагааны сүүлийн 3-5жилийн үр дүнгийн үзүүлэлтүүдийг шинжлэнэ. Үр дүнгийн гол үзүүлэлтүүдийн өөрчлөлт болон үр ашгийн үзүүлэлтийг үнэлэх ажил хийгдэнэ.

Нөөцийн шинжилгээ:

Үүний гол зорилго бол тухайн төсөвт байгууллагын үндсэн нөөцүүдийн одоогийн байдалд үнэлгээ өгч, ирээдүйд юу хэрэгтэйг тооцоход оршино. Жишээлбэл ажиллах хүчний тоо, чадвар барилга байшин, тоног төхөөрөмж гэх мэт.

Ирээдүйн шинжилгээ:

Ирээдүйн төлөвлөгөөт үед ямар өөрчлөлт гарахыг дараах чиглэлээр шилжилнэ.

  • Шинэ хэрэгцээ "нийгэмд ямард өөрчлөлт гарахыг анхаарах"
  • Шинэ технологи
  • Зохион байгуулалтын шинэ бүтэц

Эдгээр шинжилгээний материалуудад тулгуурлан санал боловсруулдаг. Гаргасан саналд, зорилгод оруулах өөрчлөлт, стратегид оруулах өөрчлөлт, давуу ач холбогдол өгөх чиглэл, зардлын ижил түвшинд үр дүнд чиглэсэн хувилбарууд зэргийг тусган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн яаманд танилцуулна. Харъяа яам, сангийн яамны хооронд хөрөнгийн асуудлаар тохиролцоонд хүрч ирэх гурван жилд өгөх хөрөнгийн асуудлыг шийддэг байна.

      Зах зээлийн харилцааны Монгол Улсын төсвийн зарлага төлөвлөгөөт эдийн засгийн үеэс олон талаар ялгаатай болж, зах зээлд шилжсэн орнуудын төсвийн зарлагын хэв шинжрүү ойртсоор байгаа билээ.

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.